Америк яагаад цар тахлыг үр ашигтай тогтоон барьж чадахгүй байна?

2020-07-30 17:24:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээс үзвэл, 29-ний өдрийн байдлаар Америкад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 4.4 саяас давж, нас барсан хүний тоо 150 мянгаас давжээ. Америкийн халдварт өвчний судлалын эрдэмтэн хэлэхдээ, Америкад халдварын тохиолдол ба нас барсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч цар тахлын байдал "хамгийн муу шат үе" ирээгүй байж болзошгүй гэжээ.

Америкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны тоо бүртгэлд харуулснаар, 7-р сарын 7-наас нааш уг төвд өдөр бүр 50 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Америкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Редфилд Америкийн радио компани буюу ABC -д ярилцлага өгөхдөө, Трампын засгийн газар Европоос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварт өвчний аюулыг тодорхой таньж мэдээгүйн улмаас Америкад халдвар өргөн хүрээнд тархсан гэдгээ анх удаагаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр хэлэхдээ, Америк халдвар үүссэн гэдэг асуудлыг мэдрэхээс өмнө Европын коронавирус Америкад орж ирсэн юм. Америкийн засгийн газар байдал даамжирсныг хүлээн зөвшөөрч, Европод аяллын хориг хэрэгжүүлэхээс өмнөх хоёроос гурван долоо хоногийн дотор өдөр бүр 60 мянган хүн Европоос Америкад нэвтэрч байсан юм. Энэ байдал нь АНУ-д халдварт өвчин өргөнөөр тархсаны гол шалтгаан болсон юм гэжээ.

4-р сарын эхээр, Нью-Йорк хотод анх тархсан коронавирусийн халдвар Азиас бус, харин Европоос эсвэл АНУ-ын бусад нутгаас орж ирсэн байж болзошгүй гэж судалгааны тайланд харуулж байна. Энэ байдалд Трампын засгийн газар даруй арга хэмжээ хэрэгжүүлж, Европын орнуудын жуулчдад чиглүүлэн хориг тавьж байгаагүй. Үүнээс гадна Нью-Йорк хот цар тахлын эхний үед шинжилгээний нөхцөл тааруухан байгаагийн улмаас шинжилгээнд хамрагдаагүй халдвар тээсэн хүмүүс вирус тараах боломж олгосон гэж CNN мэдээлжээ.

Америкийн засгийн газар түүнчлэн эрүүл мэндийн байгууллага цар тахлыг зохицуулах талаар үр дүнтэй ажиллаж чадаагүй, олон доголдол гаргасан юм. Өдгөө халдварыг тогтоон барихаар ихээхэн хүчин чармайлт гаргаж буй хэдий ч ялагдалд учирсаар байна гэж Редфилд хэлсний зэрэгцээ хүмүүс хүч сэтгэлээ нэгтгэж, хамтран ажиллах юм бол цар тахлыг хазаарлан зогсоож чадна хэмээн илэрхийлэв. Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдалд амны хаалттай явах нь халдвараас сэргийлэх хамгийн сайн арга зам юм гэж Редфилд хэлжээ.

Калифорнийн их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Моника Ганди: Зарим улс оронд коронавирусийн халдвар анх дэгдэх үед хүмүүс даруй амны хаалт зүүснээр тэдний нас баралтын тоо маш бага байна. Америкийн гаргасан олон алдаа дутагдлын дотор хүмүүсийг амны хаалттай явахыг чанга шаардаагүй нь хамгийн том алдаа байж болзошгүй гэж Моника Ганди үзэж байна.

Вашингтон Пост сонинд тэмдэглэснээр, шинжлэх ухааны судалгааны үр дүнд амны хаалт бол цар тахлаас сэргийлэх хамгийн үр ашигтай арга хэлбэр мөн гэдгийг аль эрт нотолжээ. Гэвч Америкийн олонх муж улсууд 7-р сард ороод сая амны хаалт зүүхийг иргэддээ шаардаж эхэлсэн юм. Энэ нь засгийн газрын болон эрүүл мэндийн салбарын эмх замбараагүй удирдлагатай шууд холбоотой гэжээ.

Тэрмпын дэмжигчдийн дунд амны хаалттай явахыг эсэргүүцэх дуун ерөөс тасраагүй. Нэн түүнчлэн зарим хүн парламентын байшингийн өмнө амны хаалттай явахыг эсэргүүцэх ажиллагаа зохион байгуулсан байна. Амны хаалтын тухай гаж яриа интернет сүлжээнд байнга харагддаг. Ээдрээ будлиантай нөхцөл байдалд амны хаалт нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний чухал сэдэв болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ