Хятадын армийн үүрэг хариуцлага

2020-07-31 20:48:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсад хамгийн хайр хүндтэй хүмүүс хэмээгдсэн ардын цэрэг арми улс орноо хамгаалах, Ковид-19-ийн эсрэг тэмцэх гэсэнгүй гай гамшгаас авран туслах ажил бүхэнд тэд улс орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амар амгалан амьдралыг баталгаажуулахын тулд чухал хүчин зүтгэл гаргасаар ирсэн юм.

Гадаадад тэд цэнхэр малгайтны энхийг сахиулах эгнээнд нэгдэн, НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэгч 7 бүсэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.

Тэднийг Хятадын ардын чөлөөлөх арми гэдэг

1927 оны 8-р сарын 1-нд байгуулагдсан юм.


Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан цэрийн парад
2017 оны 7-р сарын 30-нд Өвөр Монголд болов


Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх цэрийн парад бэлэн боллоо


Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх цэрийн парад


Хятадын энхийг сахиулах хүчин Өмнөд Суданы энхийг сахиулах баазад эргүүл хийж байна


Хонконгт суугаа армийн офицер дайчид терроризмын эсрэг сургуулилалт хийж байна


Хятад Оросын тэнгисийн цэргийн корпусын нэгдсэн цэргийн сургуулилт


“Энх тайвны уриа” ШХАБ-ын цэргийн хөгжмийн 5-р наадам Бээжинд боллоо


Хятадын ардын чөлөөлөх армийн дугаар дивизийн сургуулилт


1990 онд, Хятад улс анх удаа цэргийн ажиглагч томилон Дундад Дорнодын гал зогсоох үйл ажиллагаанд хяналт хийх НҮБ-ын үйл ажиллагаанд оролцуулснаас нааш, Хятад улс энхийг дэмжин сахиулах 40 мянган офицер дайчид томилон ажиллуулсан нь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжихэд хамгийн олон цэрэг оролцуулж, санхүүжүүлэх орон болсон байна. Өдгөө Хятадын 2500 гаруй офицер дайчид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Үүнээс гадна 8000 хүний бүрэлдэхүүнтэй цэрэг арми бэлтгэл сургуулилт хийж үүрэг гүйцэтгэхээр цаг ямагт бэлэн байна. 30 жилийн турш Хятадын энхийг сахиулах хүчин хүчир бэрхээс сүрдэлгүй, мөргөлдөгч бүс нутаг, тэнд амьдарч байгаа иргэдэд энхийн мөрөөдөл сэлбэж байна.


Хятад улс анх удаа цэргийн ажиглагч томилон НҮБ-ын үйл ажиллагаанд оролцууллаа


НҮБ-ын хүсэлтийн дагуу, 1992 оны 4-р сарын 23-нд, Хятад улс Камбожийн түр засгийн газарт 400 офицер дайчдаар бүрэлдсэн инженерийн анги томилон Камбожийн нисэх онгоцны буудлыг сэргээх ажилд оролцуулсан байна. Энэ бол Хятадын засгийн газар анх удаагаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан цэнхэр малгайтан болно.


Сьерра-Леоны найрамдлын эмнэлэгт, Хятадын цэргийн эмч маш хүнд нөхцөлд
Эбола вирусийн амьд дээжийг шилжүүлж байна


Эбола бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүнд халдварт өвчний нэг байж, нас барах тохиолдол хамгийн их байдаг. 2014 онд Эбола вирус Африк тивд дэлгэрч Баруун Африкийн Либери улс халдварын байдлаар хамгийн хүнд орон болжээ. Энэ үеэр Хятадын энхийг сахиулах хүчин ажлын байраа чанд сахин инженерийн анги нь орон нутгийн гурван том шугамыг сахин хамгаалж саадгүй нэвтрүүлсэн байлаа. 2018 онд Эбола дахин газар авах үед Хятадаас Конгод суугаа энхийг сахиулах хүчний эмнэлгийн анги 20 мянган км замыг туулж авран туслах ажиллагаа өрнүүлсэн юм.

30 жилийн турш, Хятадын энхийг сахиулах хүчин 15 мянган км зам, 300 гаруй гүүрийг засан сэргээх буюу шинээр байгуулж, мина зэрэг төрөл бүрийн тэсрэх бодисыг 10 мянган ширхэг устгаж, төрөл бүрийн эд бодисыг 1.3 сая тонн зөөвөрлөн тээвэрлэж, 200 мянган хүнийг эмчилсэн байна.  


2014 оны 5-р сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан
Елиассаон Нью-Йоркод Хятадын энхийг сахиулах хүчинд медаль гардуулж байгаа нь


Хятад улс бол дэлхийн энх тайвныг байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч юм. Хятадын арми хэзээд дэлхийн энх тайвныг хамгаалах чухал хүчин байх болно. Хятадын арми олон улсын цэргийн солилцоо хамтын ажиллагааг өрнүүлж, дэлхийн аюулгүй байдалд тулгарч буй сорилтыг олон оронтой хамтаар даван гарч, Хятадын олон улсын байр суурьд нийцсэн хариуцлага үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад чухал хувь нэмэр оруулах болно.
--Ши Жиньпин

Их уншсан

холбоотой мэдээ