Энхийг сахиулах эмэгтэй дайчид

2020-08-01 15:48:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөх цэнхэр малгайтай, төрийн далбаагаа мөрлөсөн энхийг сахиулах эмэгтэй дайчдын сүр жавнхааг харахад бахархам. Ноднин жилийн 5 сараас Малид 7 дахь удаагаа энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй Хятадын эмчилгээний тусгай баг ажиллаж байна. Тус багийн 14 эмэгтэй цэрэг эх орон, элгэн саднаасаа хол, байгалийн тааруу нөхцөл, байнга террорист халдлага гардаг, Ковид-19 халдварт өртсөн, НҮБ-аас "Хамгийн аюултай энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй бүс" хэмээн нэрлэгдсэн бүсэд бусад дайчдынхаа хамт энхийг сахиулах, эмчлэх үүрэг гүйцэтгэж амжилттай биелүүлж байна.

Жил гаруйн хугацаанд энхийг сахиулах эмчилгээний тусгай баг нийт 2944 шархадсан өвчтөнд тусалсан бол үүнд хүнд шархтай өвчтөн 15, 58 өвчтөнд мэс засал хийж, шархадсан өвчтөнийг 13 удаа онгоцоор 34 мянган километр замыг туулж зөөвөрлөсөн байна. Ковид-19 халдвар гарсны дараа тус бүсэд ажиллаж байгаа цорын ганц эмчилгээний авран туслах эмнэлэг болж, бодит амжилтаараа итгэж болох энхийг сахиулах эмчилгээний баг хэмээн сайшаалгаж, "Энхийг сахиулах талбар дахь амь насыг хамгаалагч" хэмээх одонгоор энгэрээ мялаалгасан байна.

Малид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй эмчилгээний тусгай багт нутаг буцаагүй 6 эмэгтэй цэрэг ажлыг байраа сарьж, тэд 8-р сарын 1-нд хоёр дахь цэргийн баяраа тэмдэглэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ