Хятадын арми бол ард түмнээ хамгаалагч, энх тайвныг дэмжигч хүчин юм

2020-08-01 20:00:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр 8-р сарын 1. Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 93 жилийн ой юм. 93 жилийн турш Хятадын арми анхны зорилт, дархан үүргээ үл умартан, Хятадын ард түмнээ хамгаалах хүчтэй хамгаалагч болсоор ирсэн юм. Энэ оны эхэнд дэгдсэн коронавирусийн халдварын үеэр Хятадын арми хамгийн түрүүнд эмчилгээний багаа Үхань хотод томилон, өмнө фронтод тэмцсэн гол хүчин болсон. Зуны улиралд Хятадын өмнөд нутагт олон хоног үргэлжилсэн хур борооны улмаас болсон үер усны гамшгийн үеэр Хятадын цэрэг арми дахин өмнө фронтыг зорьж, гамшгийн бүсийн иргэдийн өмөг түшиг болсон юм.

Хятадын арми нь мөн дэлхийн энх тайвныг хамгаалагч хүчин юм. БНХАУ байгуулагдсан 71 жилийн турш хэзээ ч дайн болон зэвсэгт мөргөлдөөн өдөж байгаагүй, ямар нэгэн улс орныг түрэмгийлж үзээгүй, бусад орны төө хэртэй газар нутгийг ч эзлэж байгаагүй бөгөөд батлан хамгаалах хамгаалалтын бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм.

Энэ онд Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах 26 үйл ажиллагаанд 40 гаруй мянган цэрэг томилон оролцуулж, тэднээс 10 гаруй цэрэг алтан амиа үрэгдүүлсэн билээ. Хятадын арми 2008 онны 12-р сараас өнөөдөр хүртэл нийт 35 удаагийн хөлөг онгоцыг хамгаалах анги томилон, Аденийн булан руу очиж 12 жилийн турш хамгаалах үүрэг гүйцэтгэн, тэнгисийн аяллын дэг журмыг хамгаалан, гадаад дотоодын худалдааны хөлөн онгоцны "шадар хамгаалагч" болсон юм.

Эдгээр олон баримтын өмнө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео саяхан Никсоны номын санд хэлсэн үгэндээ, Хятадын арми нь "Засгийн газар дэлхий нийтийг захирах гэсэн багаж", "Ард түмнээ хамгаалж байгаагүй" хэмээн гүтгэж буй нь инээдэмтэй байна. Америкийн улс төрчид зэвсэгт хүчнээ командлан газар болгонд заналхийлэл учруулж, олон нийтийг сүрдүүлдэгтэй харьцуулах юм бол Хятадын арми нь дотооддоо ард иргэдийнхээ амар тайваныг баталгаажуулах, гадаадад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж байгаа нь олон нийтийн нийтлэг ойлголт болсон юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ