АНУ-ын “Драгон” сансрын хөлөг эх дэлхийд буцав

Уртнасан 2020-08-03 10:12:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын сансрын хоёр нисэгчийг тээсэн SpaceX компанийн “Драгон” сансрын хөлөг 2-нд эх дэлхийд буцаж, АНУ-ын зүүн нутгийн Флорида муж улсын далайн эргийн оролцоо бууж, нисэгч тээн аялах анхны нислэгийн үүргээ биелүүлсэн байна.

Олон улсын сансрын станцад холбогдон хоёр сар гаруй байсны дараа “Драгон” сансрын хөлөг 1-нд олон улсын сансрын станцаас салжээ. АНУ-ын зүүн нутгийн цагаар 2-ны 14 цаг 48 минутад сансрын хөлөг Флорида муж улсын ойролцоох Мексикийн буланд буусан байна. Буух цэгийн ойролцоо байсан тосон авах хөлөг онгоц урьдаас нь бэлтгэж байсан бөгөөд сансрын хөлгийг тэнгисээс татан авчээ.

“Драгон” сансрын хөлгийг 5-р сарын 30-нд SpaceX компанийн “Фалкон 9” зөөгч пуужингаар Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс хөөргөж, АНУ-ын сансрын хоёр нисэгчийг олон улсын сансрын станцад хүргэсэн юм. Энэ нь Америкийн хувийн компанийн бүтээсэн сансрын хөлөг анхдагч удаа АНУ-ын сансрын нисэгчийг Америкийн нутгаас олон улсын сансрын станцад хүргэж авчирсан явдал боллоо.


Их уншсан

холбоотой мэдээ