Сураггүй алга болсон 8 цэрэг олдсонгүй

Уртнасан 2020-08-03 10:14:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан сургууль хийх явцад сураггүй алга болсон 8 цэрэг бараг амьд гарах боломжгүй болсон гэсэн таамаглал гаргаж, Америкийн арми 1-ны орой Калифорни муж улсын далайн эрэгт явуулсан хайн аврах ажиллагаагаа дуусгаснаа мэдэгджээ.

АНУ-ын Тэнгисийн армийн хуурайн цэргийн нэгдүгээр экспедицийн хүчин гаргасан мэдэгдэлдээ, 1000 гаруй тэгш дөрвөлжин далайн миль цар хүрээнд 40 цаг үргэлжилсэн хайн аврах ажиллагаа өрнүүлсэн бөгөөд армийн талаас ослын орчинд нотолгоо хийж, сураггүй алга болсон тэнгисийн армийн хуурайн цэргийн 7 дайчид болон тэнгисийн армийн 1 цэргийг авран гаргах бололцоогүй гэж үзээд хайн аврах ажиллагааг эцэс болгов гэжээ.

Америкийн Тэнгисийн армийн хуурайн цэргийн нэгдүгээр экспедицийн ангийн өмнө нь гаргасан мэдэгдлээс үзэхэд, тэнгисийн армийн хуурайн замын хүчний 15 дайчид болон тэнгисийн армийн 1 цэргийг тээсэн нэгэн тэнгис болон хуурайн довтолгооны машин 7-р сарын 30-нд Калифорни мужийн Сан Клементе арлын тэнгист ердийн сургууль хийх явцад ус нэвчиж живсний улмаас тэнгисийн армийн хуурайн цэргийн 1 дайчин нас барж, 8 хүн сураггүй алга болж, бусад хүмүүсийг авран гаргажээ. Аврагдсан хүмүүсийн доторх хүнд бэртэл авсан хоёр хүнийг эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.


Их уншсан

холбоотой мэдээ