Хууль тогтоох хурлын сонгуулийг хойшлуулсан нь хариуцлагатай шийдвэр юм

Уртнасан 2020-08-03 10:15:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 31-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э, цар тахал даамжирч буйгаас шалтгаалан, олон нийтийн аюулгүй байдал, хотын иргэдийн эрүүл мэндийг баталгаажуулахын тулд, түүнчлэн сонгууль ил тодорхой, шударга байдалд явагдахыг баталгаажуулахын тулд хууль тогтоох хурлын ээлж халааг солих сонгуулийг нэг жил хойшлуулан явуулна гэж мэдэгдсэн юм. Энэ бол Хонконгийн онцгой бүсийн захиргаа цар тахлын нөхцөл байдалд нотолгоо гаргасны дараа гаргасан хянуур шийдвэр юм, энэ бол Хонконгийн нийт хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, зол жаргалд хариуцлагатай хандаж буй арга хэмжээ юм.

Цар тахлын эсрэг тэмцэн хүний ам насыг аврах нь тэргүүн чухал үүрэг болж байна. Сүүлийн үед Хонконгид COVID-19 цар тахал газар авч, оношлогдсон тохиолдол арав гаруй хоног дараалан зуугаас давсан байна. Ийм нөхцөл байдалд, хэдэн сая хүн ардыг оролцуулсан сонгуулийн үйл ажиллагаа явуулахад хүн олноор цуглахаас зайлсхийхийн аргагүй бөгөөд вирус халдварлан тархах эрсдэлийг нэмэгдүүлж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой сорилт учруулах болно. Ийм зангилаа үед онцгой бүсийн захиргаа хууль тогтоох хурлын сонгуулийг хойшлуулах шийдэмгий шийдвэр гаргасан явдал нь хүн ардаараа төв болгох, амь насыг дээдлэх үүрэг хариуцлагыг бүрэн харуулсан юм.


Их уншсан

холбоотой мэдээ