Цар тахлын хугацаанд сонгууль хийхээс зайлсхийх ёстой гэж үзжээ

Уртнасан 2020-08-03 10:17:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: 7-р сарын сүүлчид явуулсан нэгэн санал асуулгын дүнгээс үзэхэд, Канадын зонхилох иргэд COVID-19 цар тахлын хугацаанд сонгуулийн үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Канадын CTV телевиз санал асуулгын Нанос судалгааны байгууллагаар дамжин 7-р сарын 26-30-ний өдрүүдэд 1100 гаруй насанд хүрэгсдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 51 хувь нь цар тахал эцэс болох, эсгүүл вакцин гарахаас өмнө сонгууль явуулахаас зайлсхийх ёстой гэсэн санал өгч, санал асуулгад оролцогсдын 20 орчим хувь нь үүнийг зохих хэмжээнд дэмжиж байна гэсэн хариулт өгчээ. “Татгалзсан”, эсгүүл “бага зэрэг татгалзсан” санал өгсөн хүмүүс 28 хувийг эзэлжээ.

Цар тахлын байдлыг намжаах арга бодлого болгон Канадын засгийн газар 6-р сарын сүүлчид 900 сая шахам канад долларын тэтгэлгийн мөнгөний төслийг “Бидний буян” хэмээх байгууллагад өгч хадгалуулсан байна. Гэтэл уг байгууллага нь ерөнхий сайд Жастин Трюдо-гийн угсаа болон сангийн сайд Морнью-гийн гэрийн хүмүүстэй нягт харилцаа болох нь илчлэгджээ. Үүний улмаас Канадын парламентын ёс суртахууны тусгай комиссарын зүгээс Жастин Трюдо, Морнью нарт чиглүүлэн тэд “Ашиг тусын зөрчлийн тухай хууль” зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалт явуулжээ. Энэ хоёр хүн энэ хэргийн улмаас нийт иргэддээ хандан илээр буруу хүлээсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ