Нью Йорк хотын хөлөг онгоцны компани дүрэм зөрчиж шийтгүүлэв

2020-08-03 10:43:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нью Йорк хотын захиргаа 2-нд, нэг аяллын хөлөг онгоц 1-ний орой Манхаттаны ойролцоо тэнгист аялж халдвартай тэмцэх дүрэм зөрчиж цуглаан зохион байгуулснаас болж цагдаа нарт байцаагдаж, холбогдох хариуцлагатныг нь цагдаа нар баривчлаад байгаа юм.

Нью Йорк хотын цагдаагийн даргын алба мөн өдөр албан мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, эрх чөлөөт гүнж хэмээх уг хөлөг онгоц Empire Cruises компанийнх байж, 1-ний оройн 8 цагт Манхаттаны зүү эргийн зогсоолоос тэнгист гарчээ. Цагдаа нар дуудлагын дагуу хүрэлцэн очиж цуглааныг зогсоожээ. Хөлөг онгоц 36-р зогсоолд хүрснээс хойш цагдаа нар уг хөлөг онгоцны ахлагч болон эзнийг баривчилжээ.

Нью Йоркийн өдрийн мэдээ сонинд мэдээлснээр, уг хөлөг онгоц хамгийн олондоо 600 хүний багтаамжтай, 1-нд тэнгист аялахдаа наад захдаа 170 хүн тээж явжээ. Үзэж харсан хүмүүсийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн гэрэл зураг видео бичлэгээс харахад уг хөлөг онгоцны гадна талын тавцан дээр дүүрэн хүн зогсож, нэг хүн амны хаалт зүүгээгүй ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ