Афганистаны зүүн нутгийн шоронд халдлага гарчээ

2020-08-03 10:46:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Афганистаны орон нутгийн захиргааны албан тушаалтны хэлснээр, тус улсын зүүн нутгийн Нангахар мужийн нэгэн шоронд мөн өдөр дэлбэрэлт болон буудлагын хэрэг гарч, эгэл жирийн хоёр иргэн амь насаа алдаж 24 хүн шархаджээ.

Нангахар мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Атаула Гужани Синьхуа агентлагийн сурвалжлагчид утсаар ярилцлага өгөхдөө хэлэхдээ, мөн оройн 2 цагийн үеэр нэг бүлэг террорист этгээд Нангахар мужийн шоронд тэсрэх бодис дүүрэн ачсан авто машин дэлбэлж, шоронгийн үүдний гадна талын хэрмийг дэлбэлж, шорон руу нэвтрэхийг завдаж, харуул манаачтай гал золгожээ. Өдгөө уг хэргийн хэн хийсэн болох нь тодорхойгүй байна.

Их уншсан

холбоотой мэдээ