Шанхайн олон улсын киноны наадам өндөрлөв

Уртнасан 2020-08-03 10:56:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9 хоногийн хугацаатай явагдсан 23 дахь удаагийн Шанхайн олон улсын киноны наадам 2-нд өндөрлөв. COVID-19 цар тахлын нөлөөг багасгахын тулд энэ удаагийн кино наадам нь анхдагч удаа кино театр, задгай заал болон онлайн зэрэг олон төрөл хэлбэрээр кино үзүүлэх үйл ажиллагаа зохиож, давхардсан тоогоор 160 мянган үзэгчдэд ашиг тус хүртээж, кино театрт кино үзсэн хүний тоо давхардсан тоогоор 147.5 мянгаас давсан байна.

Шанхайн олон улсын киноны наадам бол Хятад улсын цорын ганц олон улсын А зэрэглэлийн киноны наадам юм. Цар тахлаас сэргийлэхийг байнгын болгох үе шатны холбогдох тогтоолыг мөрдөн, энэ удаагийн кино наадам нь бүх тасалбараа интернет сүлжээгээр худалдсан байна. Шанхайн 29 кино театрт дотоод гадаадын 320 гаруй киног үзүүлжээ. Тогтоол ёсоор бол, удаа бүрийн киноны үзэгчид суудлын 30 хувиас давж болохгүй бөгөөд үзэгчид талбайд орохдоо биеийн дулаанаа шалгуулж, “эрүүл мэндийн код”-оо уншуулж, хувийн мэдээллийг бүртгүүлэн, амны хаалт зүүх шаардлагатай. Эдгээр арга хэмжээ нь үзэгчдийн дэмжлэгийг хүлээсэн байна.

Кино наадмын киног гадаа задгай зааланд үзүүлэх үйл ажиллагааг Шанхайн бизнес худалдааны 7 бүс, 30 гаруй хороололд зохион явуулжээ.

Их уншсан

холбоотой мэдээ