​SpaceX-ийн сансрын хөлөг газардав

2020-08-03 11:08:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Америкийн зүүн бүс нутгийн цагаар 8-р сарын 2-ны өдөр НАСА хувийн хэвшлийн компанийн нисэгчтэй сансрын хөлгийн туршин нислэгийн үүргийг анх амжилттай гүйцэтгэв.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Америкийн сансрын нисгэгч Дуглас Херли болон Роберт Бенкен нар 8-р сарын 1-ний өдөр Америкийн сансрын хайгуулын технологийн компани буюу "SpaceX" -ийн "Луу" сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцаас эх дэлхийд буцан ирлээ. Сансрын станцаас гарснаас хойш 18 цагийн дараа сансрын хөлөг нислэгийн хүч идэвхжүүлэгчээ ажиллуулж, дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас гарч, дэлхийн агаар мандалд орж ирсэн байна. Буцах бүхээг 8-р сарын 2-ны өдрийн 2:48 цагт Флоридагаас баруун тийш Мексикийн буланд газардсанаар Америкийн хоёр сансрын нисэгч эх дэлхийдээ аюулгүй буцаж ирсэн байна.

5-р сарын 30-нд хоёр сансрын нисгэгч Флорида дахь Кеннеди сансрын төвийн 39А хөөргөх талбайгаас "Луу" сансрын хөлгөөр сансрыг зорьсон бөгөөд сансрын хөлөг 5-р сарын 31-ний өдөр Олон улсын сансрын станцтай залгалджээ. Сансрын нисэгч Олон улсын сансрын станц дээр 62 хоног байсан юм.

НАСА-гийн дарга Жим Бриденстайн хэлэхдээ, НАСА-гийн анхны сансрын нисэгчтэй хувийн компанийн сансрын хөлгийг туршин хөөргөсөн нь CPP төлөвлөгөөний чухал алхам юм гэжээ. "Нью Йорк Таймс"-д тэмдэглэхдээ, ирээдүйд НАСА сансрын аялал, судалгааны ажил, хиймэл дагуулын засвар үйлчилгээ зэрэг олон сансрын судалгааны үйл ажиллагааг явуулна гэжээ.

АНУ-ын "The Verge" технологийн вэб сайтын мэдээлснээр, сансрын хөлөг эх дэлхий рүү буцан ирсэн нь тийм ч амаргүй юм. Дэлхийн агаар мандлын дундуур аялах явцад сансрын хөлөг нь хамгийн халуундаа 3500 градусын фаренгейтийн хэт өндөр температурыг даван туулж, сансрын хөлгийн гаднын тусгаарлагч хавтангийн аюулгүй байдлыг туршин хянасан байна. Нэмж дурдахад SpaceX шүхрийг хоёр удаа амжилттай дэлгээд буцаж ирэх бүхээгийг нэг цагт 15 миль хурдтайгаар тэнгис дээр зөөлөн газардуулжээ.

Их уншсан

холбоотой мэдээ