​Д. Трамп :TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг хориглоно

2020-08-03 11:16:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 31-нд АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп тусгай нисэх онгоц "Агаарын цэрэг-1" -тээ сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг хориглоно гэж мэдэгджээ. "Капитолий Хилл" -д тэмдэглэхдээ, Трампын хэлсэн үг нь Америкийн компаниуд ТикТок-ийг эзэмшихийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байгаа явдал юм гэжээ. Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлагийн мэдээлэлд нэмж дурдахдаа, Трамп хамгийн хурдандаа бямба гараг буюу 8-р сарын 1-нээс ТикТокийн АНУ дахь үйл ажиллагааг хориглоно гэжээ.

Гэсэн хэдий ч Rt тэмдэглэхдээ, ТикТокийн АНУ дахь үйл ажиллагааг хориглох нь Энэтхэгт хориглохоос илүү хэцүү байж магадгүй гэж үзэж байна. Энэтхэгээс ялгаатай нь АНУ даяар интернетийн агуулгыг хаах чадавхтай программ байхгүй гэжээ. Үүгээр зогсохгүй Rt мэдэгдэхдээ, ТикТок АНУ-д хэдэн арван сая хэрэглэгчтэй бөгөөд зөвхөн 6-р сард АНУ-д давхацсан тоогоор 7.5 сая удаа татагдсан гэж мэдэгдэв. Өсвөрийн насныхны дунд давамгайлж байгаагаараа алдартай бөгөөд түүнээс өндөр насны хэрэглэгч ч нэмэгдсээр байна. Нийгмийн сүлжээний сурталчилгааны "Wallaroo Media" компанийн мэдээллээр, 4-р сард, тус програмыг татаж авсан 25-34 насны хэрэглэгч нийт хэрэглэгчдийн 27.4% -ийг эзэлж байна. 1-р сард уг үзүүлэлт 22.4% байжээ.

Орон нутгийн цагаар 8-р сарын 1-ний өдөр ТикТокийн АНУ дахь компанийн ерөнхий захирал Паппас Твиттертээ: ТикТок АНУ-д “ удаан хугацаагаар ажиллана”, “хаашаа ч явахгүй” гэсэн хариу өгч, АНУ-д илүү олон ажлын байрыг бий болгохоор төлөвлөж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ