Америк шинэ коронавирусийн халдварын шинэ шатанд байна

2020-08-03 15:00:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 2-нд Цагаан ордны коронавирусийн тусгай ажлын хэсгийн менежер, доктор Дебора Беркс CNN-д ярилцлага өгөхдөө хэлэхдээ, Америк шинэ коронавирусийн халдвартай тэмцэх шинэ шатанд орлоо, уг халдвар энэ оны эхэнд Америкт анх тархсанаасаа улам өргөн хүрээнд тархаж байна гэжээ.

Дебора Беркс хэлэхдээ, бидний одоогийн байдал 3,4-р саруудынхтай адилгүй байна. Халдвар маш түгээмэл тархаж, хот хөдөө бүгд ноцтой халдварт өртсөн байна. Ялангуяа хөдөө тосгоны хүн бүхэнд авч хэлбэл халдварт өртөхгүй байхын аргагүй болсон гэжээ. Тэр цохон тэмдэглэхдээ, хүмүүс амны хаалт зүүх, зайгаа барих зэрэг эрүүл мэндийн зөвлөгөөг журамлан сахих хэрэгтэй байна гэжээ.

Тэрээр оны эцэст Америкийн нас барах хүний тоог төсөөлөөгүй, гэвч тэрээр хэлэхдээ, нас барах хэмжээ нь өмнөд нутаг болон баруун нутгийн мужууд хижигтэй хэрхэн тэмцэхээс шалтгаална гэжээ. Эдгээр мужууд коронавирсийн халдварын хүнд гамшигт өртөөд байгаа юм. Тэр хэлэхдээ, муж болгон халдварын байдал болон цагаан ордны ажлын хэсгийн зөвлөгөөнд үндэслэж тохиромжтой арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ