Интернет сүлжээний компанийн орлого 14.1 хувиар нэмэгдэв

Уртнасан 2020-08-03 15:36:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч саяхан Аж үйлдвэр мэдээлэлжүүлтийн яамнаас мэдээлснээр, энэ оны эхний хагаст манай улсын интернет сүлжээ болон холбогдох үйлчилгээний салбар алхам алхмаар сайжран хөгжих чиг хандлагатай болж, жилийн орлого нь 20 сая юаниас дээших интернет сүлжээний компанийн бүтээсэн орлого 590.7 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.1 хувиар нэмэгдэж, өсөлт нь эхний улирлынхаас 12.6 нэгж дээшилсэн байна.

Бизнес эрхлэлтийн орлого нь хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдсэний зэрэгцээ тухайн салбарын ашиг орлого нь эерэг өсөлтийг хадгалав. Энэ оны эхний хагаст тухайн салбарын бүтээсэн бизнес эрхлэлтийн нийт орлого 52.16 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар нэмэгдэж, эхний улиралд ихээхэн унасан төлөв байдал өөрчлөгдсөн байна. Энэ оны эхний хагаст тухайн салбарын судалгааны хөрөнгө оруулалтын өсөлт сэргэх хандлагатай болж, судалгаанд 31.34 тэрбум юань зарцуулсан нь ноднингийн мөн үеэс 10.7 хувиар нэмэгдэж, өсөлт нь эхний улирлынхаас 10.7 нэгж түргэссэн байна.

Тодорхой салбарын хувьд, мэдээллийн үйлчилгээний ашиг орлого нэлээд түргэн нэмэгдэж, эдгээрийн дотор аудио, видео бичлэгийн үйлчилгээний өсөлтийн хандлага илэрхий байна. Үүний зэрэгцээ интернет сүлжээний индрийн үйлчилгээний орлого түргэсэж, онлайн боловсрол болон цахим худалдааны индрийн компани тэргүүлэн хөгжиж байна.

Их уншсан

холбоотой мэдээ