“Бэйдөү-3” системийн зангилаа төхөөрөмжүүдийг 100%дотооддоо үйлдвэрлэв

Уртнасан 2020-08-03 15:38:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: Хятадын Хиймэл дагуулын навигацын системийн хяналт удирдлагын албаны дарга, Бэйдөү хиймэл дагуулын навигацын системийн хэвлэлийн төлөөлөгч Рань Чэнчи 3-нд Бээжинд хэлэхдээ, Бэйдөү-3 систем дэлхийн бөмбөрцгийг хамарсан дагуулын төлөвлөлтөө хагас жил урьдчилан биелүүлж, нийт системийн үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд хиймэл дагуулын зангилаа төхөөрөмжийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэв гэжээ.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Бэйдөү-3” дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацын системийг байгуулан нэвтрүүлсэн зэрэг байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Рань Чэнчи хуралд хэлэхдээ, “Бэйдөү-3” системийн бүтээн байгуулалтыг 2009 оны 11-р сард эхлүүлсэн юм. 10 гаруй жилийн туршид, төслийн бүтээн байгуулалт зангилаа технологийн ахиц дэвшил хийх, дагуулыг турших төсөл, дөхөм хялбар систем, суурь систем, бүрэн систем зэрэг таван үе шатыг туулж, дэлхийн бөмбөрцгийг хамарсан дагуулын төлөвлөлтөө хагас жил урьдчилан биелүүлж, бүрэн системийн үйлчилгээг нэвтрүүлсэн юм. “Бэйдөү-3” хиймэл дагуулын зангилаа төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэсэн үзүүлэлт 100 хувьд хүрэв гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ