“Шинэ хувийн хэвшлийн эдийн засаг” гэж та мэдэх үү?

2020-08-03 15:48:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдөр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг 13 байгууллага хамтран “Эдийн засгийн шинэ төлөв, шинэ хэлбэрүүдийн эрүүл хөгжлийг дэмжин, хэрэглээний зах зээлд сэдэлт өгч, ажлын байр нэмэгдүүлэх тухай санал” гэсэн төсөл нийтэлсэн байна. Уг төсөлд анх удаа “шинэ хувийн хэвшлийн эдийн засаг” гэх ухагдахууныг дурдаж, онлайн боловсрол, зайн эмчилгээ, онлайн оффис зэргийг дэмжих 19 бодлого танилцуулжээ.

Дээр дурдсан сүлжээний орчинтой холбоотой дижитал эдийн засгийн шинэ төлөв, шинэ арга хэлбэрийг “шинэ хувийн хэвшлийн эдийн засаг” хэмээн тодорхойлж, энэ шинэ ухагдахуун нь айсуй цагийн хөгжилд нийцсэн ерөнхий төлөв хандлага болно гэж онцолжээ. Төсөөлөөгүй нөхцөлд гэнэт үүссэн цар тахал Хятад улсын эдийн засагт маш том сорилт учруулсан. Харин эсрэгээрээ дижитал эдийн засагт хөгжлийн асар том боломж, орон зайг нээсэн юм. Тахлын энэ цаг үед олон хүн интернетээр лайв хийн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, хүүхдүүд цахимаар хичээллэж, өвчинтэй хүмүүс халдвараас сэргийлэн зайн эмчилгээ хийлгэж байна. Ийм жишээ өчнөөн олныг дурдаж болох юм. Ямартай ч нийгэм, эдийн засгийн эд эс бүрт “дижитал” гэх ойлголт маш өргөн, маш гүнзгий нэвтэрчээ.

2020 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтээс харахад, Хятад улсад мэдээлэл холбоо, программ хангамж болон холбогдох техник үйлчилгээ зэрэг ажил төрлийн нэмүү өртөг өнгөрсөн жилийн мөн үеэс 14.5 хувиар нэмэгджээ. Энэ нь шинээр эрчтэй хөгжиж буй шинэ ажил төрлийн төлөв, шинэ арга хэлбэр нь Хятад улсын эдийн засгийн шинэ хөдөлгүүр болж буйг бүрэн харуулж байгаа юм.

Тийм учир “шинэ хувийн хэвшлийн эдийн засаг”-ийн хөгжлийг дэмжих нь энэ цаг үеийн эрэлтэд нийцсэн бодлого юм. Хятадын засгийн газар энэхүү урт нэртэй санал боловсруулсан нь хөгжлийн шинэ үзэл баримтлал гаргаж, эдийн засгийн шинэ төлөв, шинэ хэлбэрийг хүч тавин хөгжүүлж, хэрэглээ болон ажлын байрны зах зээлдээ идэвхтэй сэдэлт өгч, эдийн засгийнхаа урт хугацааны тогтвортой хөгжлийг бататгахыг хичээж буйг харуулж байна.

Хэрэглээ бол улс орны эдийн засгийн өсөлтийн хамгийн гол “тэнцвэржүүлэгч” байдаг. 2020 оны эхний 5 сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний интернет борлуулалт мөн үеэс 11.5 хувиар өсч, нийт жижиглэн худалдааны 24.3 хувийг эзлэв. Цахим орчин дахь хэрэглээ хурдацтай нэмэгдсэн нь хэрэглээний зах зээлд сэдэлт өгч, улс орны эдийн засаг тогтвортой байхад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн ажлын орон тоог нэмэгдүүлсэн нь тоо баримтаас харагдаж байгаа юм. Цар тахлаас болж маш олон хүн гэртээ хөл хоригдсон бол энэ үеэр хүмүүс “гэрээсээ ажиллах”, “гэрээсээ бизнес эрхлэх” шинэ төлөвийг нээжээ. Тухайлбал, өмнө нь дэлгүүр, лангуу ажиллуулдаг хувийн хэвшлийнхэн интернетэд шилжиж, бараа бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулах болсон. Хятадын Худалдааны яамны бүртгэлээс харахад, 1 дүгээр улиралд бараа бүтээгдэхүүний борлуулалтын 4 сая гаруй лайв хийгдсэн аж.

Цаашид засгийн газрын бодлогын дэмжлэг дор эдгээр хувийн хэвшлийн шинэ төлөв, шинэ хэлбэрүүд түргэн хөгжиж, хэрэглээг нэмэгдүүлж, шинэ ажлын байр бий болгож, улмаар улс орны эдийн засагт шинэ хөдөлгөх хүч, амьжиргааны эрч бий болгох нь ажиглагдаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ