​Жүн Наньшань "Бүгд найрамдах улсын одон"-гийн эзнээр нэр дэвшив

2020-08-03 16:46:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын албаны байгууллага 3-ны өдөр "Бүгд найрамдах улсын одон" болон үндэсний гавьяат цолын нэр дэвшигчийг зарлаж, Жүн Наньшаньд "Бүгд найрамдах улсын одон" , Жан Бөли, Жан Дин-Юй, Чэнь Вэй нарт үндэсний гавьяат цол олгохоор нэр дэвшүүлэхийг санал болгов.

Нам болон Үндэсний гавьяат ажилтнуудыг сайшаах ажлын алба олон нийтэд зарлахдаа, Ковид-19-ийн халдварын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан баатруудын гавьяаг тэмдэглэхийн тулд ХКН-ын Төв хороо “Бүгд найрамдах улсын одон” болон Үндэсний гавьяат цолын эзнийг шалгаруулах үйл ажиллагаа өрнүүлэв. Холбогдох орон нутаг болон байгууллага нэгжийн сонгон шалгаруулалт, хамтын судалгааны үндсэн дээр зохион байгуулалттай хяналт шалгалт хийж, ерөнхийд нь авч үзсэний дүнд “Бүгд найрамдах улсын одон” -гоор 1, үндэсний гавьяат цол олгохоор 3 хүнийг нэр дэвшүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ