​Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

2020-08-03 16:52:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хиймэл дагуулын навигацийн системийн менежментийн газрын дарга, Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн хэвлэлийн төлөөлөгч Рань Чэнчи 3-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын Бэйдөү олон улсын хиймэл дагуулын навигацийн системийн өвөрмөц богино мессежийн харилцаа холбоо, олон улсын хайлт, авралтын үйлчилгээний чадавх нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, үр дүнтэй авран туслах талаар онцгой үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Бэйдөү-3-ийн олон улсын хиймэл дагуулуудын гинжин хэлхээг ашиглан, хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээс харилцан холбоо барих бүрэн боломжтой юм гэжээ.

Рань Чэнчи хэлэхдээ,газар дээр хөдөлгөөнт холбооны ямар ч сүлжээ байхгүй нөхцөлд хэрэглэгчид Бэйдөү системийг ашиглан мессеж илгээх боломжтой гэжээ.

Бэйдөү олон улсын хайлт авралтын үйлчилгээний чадавх нь удалгүй олон улсын байгууллагын шинэ стандартад нэгдэх гэж байгаа бөгөөд энгийн байдалд 2-3 метр, хамгийн сайн үедээ 1 метр гаруй нарийвчлалтай учраас байгалийн гамшгийг урьдчилан мэдээлж, хяналт авралт хийх талд тустай гэж Рань Чэнчи танилцууллаа.

Их уншсан

холбоотой мэдээ