У Хань шинэ коронавирусийн амьтан дамжин тархсан газар биш байж магадгүй

2020-08-04 10:19:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-ын онц байдлын төслийн хариуцлагатан Майкл Райан тухайн орон нутгийн цагаар 3-нд ДЭМБ-ын шинэ коронавирусийн байдлын тухай ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын У Хань хотод тусгайлан шинэ коронавирусийг хянах систем байгаа тул анхны сэрэмжийг өгсөн юм. Харин У Хань нь Шинэ коронавирусийн амьтан дамжин тархсан газар гэсэн үг биш юм гэжээ.

Майкл Райан хэлэхдээ, Хятадын талын мэргэжилтнүүд хамгийн анхны үе шатны мэдээллийг болон шинжилгээний материал хангаж, шинжлэх ухааны судалгааны болон хянан шалгах үлэмжхэн ажил хийсэн, бас эргэцүүллийн шинжтэй халдварт өвчний судалгааг өргөн цар хүрээтэй хийх шаардлагатай байна. Үүний улмаар чухам У Ханьд уу хаана амь хүн хоёр халхавчийг давж халдвар тархсан тухай судлан тогтоох шаардлагатай байна гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тердос мөн өдөр хэлэхдээ, энэ долоо хоногт дэлхийн олон газрын хүмүүсийг амны хаалт зүүсэн гэрэл зургаа илгээх аян өрнүүлэх болно. Би өөрөө амны хаалт болон гар угаах савангаа үргэлж биедээ авч явдаг бөгөөд хүн хар шахцалдсан газар түүнийгээ хэрэглэдэг. Амны хаалт бол хижгээс сэргийлэх хамгийн гол хэрэгслийн нэг юм. Тэр бас эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байдаг юм гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ