COVID-19 цар тахлыг тогтоон барих бололцоотой юм

2020-08-04 10:22:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом хэлэхдээ, COVID-19 цар тахал бол нэгэн удаагийн 100 жилд тохиогоогүй эрүүл мэндийн хямрал юм, гэхдээ түүнийг тогтоон барих бололцоотой байна. Дэлхий нийтийн түвшинд, улс орнуудын түвшинд эв нэгдэж чадвал, “ирээдүйд цар тахлыг ялан давах боломж бидний гарт байгаа” гэжээ.

Тедрос Аднахом мөн өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, COVID-19 цар тахал бол 100 жилд тохиогоогүй эрүүл мэндийн хямрал, түүний нөлөө хэдэн арван жил үргэлжлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, COVID-19 вирус амь настай холбоотой төдийгүй аж амьдралд ч холбоотой юм. Сүүлийн зургаа, долоон сарын хугацаанд цар тахал нь эрүүл мэндийн салбараас гадна нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг олон талд нөлөөлж, маш олон орнуудын эдийн засаг ихээхэн хумигдаж, эдийн засгийн бууралтын улмаас бусад үр нөлөө үүсгэсэн бөгөөд энэ нь хойшдын хэдэн арван жилд нөлөөлөх болно. Цар тахал гарснаас хойш маш олон орнуудын туршлагаас авч үзвэл, “цар тахлыг тогтоон барих бололцоотой, түүнчлэн газар авч ноцтой даамжрахыг нь хориглох бололцоотой юм. Засгийн газрын зүгээс шинжилгээ хийх, халдвар авагсадтай ойр байсан хүмүүсийг эрж олох зэрэг үйл явцыг сайт хийж, хорооллууд эрүүл мэнд, амны хаалт зэрэг талын шаардлагыг эрчимжүүлж чадвал цар тахлын нөгөөг хамгийн дотоод хэмжээнд хүртэл бууруулж чадах юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ