Америк Польшийн батлан хамгаалалтын хамтын ажиллагааны хэлэлцээ өндөрлөв

2020-08-04 14:21:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Пентагон 3-нд мэдэгдсэнээр, Америк болон Польш “Батлан хамгаалалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай гэрээ”-ний хэлэлцээгээ дуусгасан бөгөөд Польшид суугаа Америкийн цэргийн тоог 1000 орчим нэмнэ гэжээ.

Америкийн Батлан хамгаалалтын сайд Марк Эспер мөн өдөр мэдэгдэл гаргаж, “Батлан хамгаалалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай гэрээ”-ний дагуу Польшид ээлж халааг нь сольж байрлуулах Америкийн цэргийн тоо одоогийн 4500 хүн байсны суурь дээр 1000 орчим цэрэг нэмнэ, үүнд АНУ-ын хуурайн армийн 5-р армийн командлагчийн газрын хүн хүчин, нэг хэлтсийн командлах төв, түүнчлэн тагнуул, хяналтын болон хайгуулын хүн хүчин багтаж байна гэжээ.

Марк Эспер хэлэхдээ, уг гэрээ болон саяхан нийтэлсэн Германд суугаа Америкийн армийг шинээр төлөвлөх төлөвлөгөө нь бүгд НАТО-гийн чадварыг дээшлүүлэх, ОХУ-д үзүүлэх сүр хүчнийг нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ