​Хонконгод зайгаа барих бодлого хэрэгжүүлнэ

2020-08-04 16:12:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа 3-ны өдөр мэдэгдэхдээ, одоогийн хэрэгжүүлж байгаа нийгмийн харилцаанд аюулгүйн зайгаа барих бодлогыг 8-р сарын 5-ны өдрийн 0:00 цагаас цааш дахиад 7 хоног сунгана гэжээ.

Одоогийн байдлаар, Хонконгод хэрэгжүүлж буй нийгмийн харилцаанд аюулгүйн зайгаа барих арга хэмжээнүүдэд: Олон нийтийн газар хоёроос дээш хүн цуглуулахыг хориглох, нийтийн газруудад амны хаалт зүүх хэрэгтэй, тоглоом, спортын дасгал хийх газар, цэнгүүний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, нийтийн хоолны газарт үйлчлүүлэгчдийн тоог тухайн газрын бүх суудлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг байна. Олон нийтийн эрүүл мэндийн эрсдэлийн тухай хамгийн сүүлийн үеийн үнэлгээний дагуу эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа хэмээн онцгой бүсийн захиргааны Хүнс, эрүүл мэндийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Хонконгийн Онцгой бүсийн захиргааны Боловсролын газрын дарга Ян Жүньшюн хэлэхдээ, ердөө 8-р сард эхэлдэг олон улсын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд болон 9-р сард эхэлдэг бага дунд сургууль зэргийн Хонконгийн бүх сургуулиуд товлосон өдөртөө сургуулиа эхлүүлж болно. Гэхдээ халдварын байдал ноцтой байгаа одоогийн нөхцөлд хичээлийн тахим болон сургуулийн хүрээний үйл ажиллагааг түр хойшлуулж, энэ хугацаанд онлайн сургалт зэрэг хэлбэрээр сурагчид гэртээ хичээллэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ