Хилийн маргаантай асуудал шат өгсөхөөс зайлсхийх ёстой

2020-08-04 19:38:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-р сарын 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад, Энэтхэг хоёр тал хилийн асуудлаа хоёр талын харилцааны чухал байранд тавьж, санал зөрөлдөөн шат өгсөөд маргаантай асуудал болохоос зайлсхийх ёстой юм гэжээ.

Мэдээнд дурдаснаар, 2-нд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкар тусгай ярилцлага өгөх үе, Энэтхэг Хятадын харилцаа нь хоёр орон, цаашлаад дэлхий дахинд хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудал болон ашиг сонирхлыг сайтар ойлгох ёстой. Мөн хилийн бүсийн энх тайван, амар амгалан байдлыг хадгалахын тулд хоёр орны харилцааг аажмаар хэвийн болгох нь Энэтхэгийн засгийн газрын Хятадад чиглэсэн бодлогын үндэс суурь юм. Хилийн бүс нутгийн байдал нь хоёр талын харилцаанаас салшгүй холбоотой юм гэжээ. Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ,

"Хамгийн том хөгжиж буй орон болон шинээр хөгжиж буй элийн засгийн хоёр том цогцын хувьд Хятад, Энэтхэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны олон салбарын хөгжилд хүчтэй түлхэц өгөх төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд эерэг хүчин сэлбэх болно гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Энэтхэгийн тал Хятадын талтай хамтаар, хоёр орны харилцааны ерөнхий байдлыг хамгаалахын тулд бодит арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ