Гадаадад нээлттэй байдлаа өргөтгөнө

2020-08-04 19:44:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-р сарын 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй байхаа үргэлжлэн эрс хэлбэрэлтгүй баримталж, Хятад улсын гадаадтай хамтын ажиллагаа хийх үүд хаалгаа олон улс орон руу нээж, Хятад улс болон бусад орнуудын хамтын ажиллагааны үр өгөөжийг улмаар баяжуулах болно гэжээ.

Мэдээнд дурдсанаар, зарим улс орны цөөхөн улс төрчид сүүлийн үе аж үйлдвэрийн гинжин хэлхээг "Хятадын болгосон" хэмээн хөөрөгдөж, компаниудыг Хятадаас гарахын тулд төлбөр өгнө гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хариулт өгч хэлэхдээ:

"Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш, Хятад улс халдварын тархалтыг юуны өмнө хяналтдаа авч, ажил, үйлдвэрлэлээ дахин сэргээсэн юм. Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээллээс үзвэл, Хятад улсын эдийн засаг 2-р улиралд 3,2 хувийн өсөлтийг биелүүлж, сөрөг үзүүлэлтийг эерэг үзүүлэлт рүү хүргэсэн анхны томоохон эдийн засгийн цогц болсон байна. 7-р сард, Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авсан менежерүүдийн индекс 5.1 хүрч, 5 сар дараалан өндөр үзүүлэлт гаргасан юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улсын эдийн засгийн сэргэлт тогтвортой төсөөллөө хэвээр байлгаж, бизнесийн орчин, зах зээлийн давуу тал, дотоодын эрэлт хэрэгцээг хангах хүчнээ тасралгүй сайжруулж байгаа тул гадаадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүд Хятадад улам олноор үйл ажиллагаа явуулж, Хятадын зах зээлийг идэвхтэй өргөжүүлж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ