Энэ удаагийн халдвар эх үүсвэр нэгтэй болохыг харуулав

2020-08-04 19:50:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 3-ны өдрийн 0:00 цагаас 24.00 цаг хүртэл Шиньжяны орон нутагт коронавирусийн халдвар авсан 28 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол шинж тэмдэггүй халдвар авсан 9 тохиолдол шинээр нэмэгдэж, 12 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

8-р сарын 4-ний үдээс хойш, ШУӨЗО-ны Ардын захиргааны хэвлэлийн алба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих бага хурал хийж, халдвар өвчнөөс урьдчилан сэргээж буй сүүлийн үеийн байдлаа мэдээлсэн байна. Өөртөө засах орны өвчин хижгээс урьдчилан сэргээх төвийн дарга Цүйянь хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа, одоогийн байдлаар Шиньжянд гарсан энэ удаагийн халдварт өвчин нь дан ганц эх үүсвэртэй байж, эхний үеийн халдварын генетик дараалалаас үзэхэд үр дүн нь шинжилгээний дээжтэй ижил байна, энэ нь энэ удаагийн халдварын эх үүсвэр нь ижил эх үүсвэрт өртсөнтэй холбоотой болохыг харуулж байна гэжээ.

Шиньжянд гарсан энэ удаагийн халдварт өвчин бүс нутгийн хүчтэй бөөгнөрөлтэй холбоотой бөгөөд өнөөг хүртэл 99,3 хувь нь Үрэмч, Цонж, Кашгар нутагт тус бүр 1 тохиолдол, Үрэмч хоттой холбоотой 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ