Америк дахь Ковид-19 тахлын халдварыг богино хугацаанд зохицуулж чадахгүй

2020-08-04 21:03:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдлөгч: Женевийн Их Сургуулийн эмнэлгийн халдварт өвчнийг ханаж сэргийлэх газрын дарга, профессор Didier Pittet 3-ны өдөр ХТРТ-ын сэтгүүлчдэд сурвалжлаг өгөх үеэр хэлэхдээ, Амеркийн засгийн газар Ковид-19 тахлын халдвартай тэмцэх талаар хүнд алдаа гаргаж, эдийн засаг харин иргэдийн эрүүл мэндийн байдлыг тэргүүн байранд тавиагүй, энэ нь Америкийн нийгэмд асар их гай гамшиг учруулсан байна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Америкийн халдвар авсан бүртгэлийн тохиолдол маш өндөр дүвшинд байгаа бөгөөд богино хугацаанд зохицуулж чадахгүй гэжээ. Одоо та бүхэн ХТРТ-ын Женевт суугаа сэтгүүлч И Шиний ирүүлсэн мэдээллээс сонсоно уу.

Сэтгүүлч: профессор Didier Pittet бол Европын нэгрт олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн болох бөгөөд ДЭМБ-ын гаднын мэргэжилтэн болох юм. 1995 онд, Женевийн Их Сургуулийн эмнэлэгт спиртийн шингэнээр гараа ариутгах аргаар халдварт өвчнөөс сэргийлэх төслийг хэрэгжүүлж дараа нь бүх дэлхийн эмнэлэгт түгээн дэлгэрүүлжээ. Харин энэ удаа Ковид-19 тахал гарсны дараа энэ арга нь ард иргэдийн өргөнөөр хэрэглэх арга болжээ.

Цранцын ерөнхийлөгч Макрон энэ оны 6-р сард профессор Didier Pittetээр толгойлуулсан мэргэжилтний хэсгийг бүрэлдүүлж, Францын засгийн газрын Ковид-19 тахалтай тэмцэх явцад үнэлгээ хийх гуравдагч этгээд болгожээ. Профессор Didier Pittet 3-ны өдөр ХТРТ-ын Женевт суугаа сэтгүүлчдэд сурвалжлаг өгөх үеэр хэлсэн үгэндээ, иймээс би бас бусад орны тахалтай тэмцэж байгаа байдалд судалгаа хийсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Амеркийн засгийн газар Ковид-19 тахлын халдвартай тэмцэх талаар хүнд алдаа гаргаж, Америкийн ерөнхийлөгч Трамп эдийн засаг харин иргэдийн эрүүл мэндийн байдлыг тэргүүн байранд тавиагүй, энэ нь Америкийн нийгэмд асар их гай гамшиг учруулсан байна гэжээ.

“Америкийн засгийн газар эдийн засгийг эрүүл мэндийн өмнө нь тавьсан байна, энэ бол маш их алдаа болох юм. Учир нь халдварт өвчний мэргэжилтэн нар ийм түргэн халдварлаж байгаа вирусийн өмнө нийгмийн нээлттэй байдлыг үргэлжлэн хэвээр байлгах нь асар их гай гамшиг болох юм гэж сэрэмжлүүлж байсан юм. Яг Одоо Америк үүний тулд үр дагаврыг нь амсаж байна” гэжээ.

Профессор Didier Pittet Америкийн байдлыг улс төр нь халдварын сэргийлэлтийг нөлөөлсөн жишээ гэж үзжээ. Профессор Didier Pittet хэлэхдээ, миний мэдээгээр Америкийн халдварт өвчний мэргэжилтэн Америкийн засгийн газарт хүнд үр дүнгүйг сэрэмжлүүлсэн юм, гэвч Америкийн засгийн газар мэргэжилтний саналыг хүлээн авсангүй. Өнөөгийн байдлаар Америк эдийн засгийн өсөлтөө баталж чадаагүй бөгөөд эрүүл мэндийн систем нь ч хүнд цохилтод учирсан байна. Америкийн тахлын эсрэг тэмцэлд нэн их үнэ өртөг гаргах бөгөөд нэн их хугацаа зарцуулах болно. Харин дэлхий нийтэд авч хэлбэл Америк тахлыг сэргийлэх “буурай газар” болж, тэрээр бусад тахлын эсрэг тэмцэж буй улс оронд нэн их аюул учруулах болно гэжээ.

Америк ДЭМБ”с гарсан хэрэгт холбогдуулж, Профессор Didier Pittet хатуу шүүмжилсэн байна.

“Миний таньж мэддэг бүх Америкийн найз нар, шинжлэх ухаантан, эмч нар ДЭМБ-ё гарсан энэ тэнэг үйлдлийг бүгд эсэргүүцэж байна. Энэ нь мөнгөтэй холбоогүй юм, учир нь Америк ДЭМБ-ын хамгийн чухал хандивлагч болох боловч бусад хүмүүс түүнийг орлож болно. Энэ нь нэг бодит хэрэгтэй холбоотой юм, энэ нь бол ямарваа нэг улс орон дан ганцаараа цар тахал бүх дэлхийд тарахыг хориглож чадахгүй юм” гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, өдгөө Америк цар тахалтай тэмцэх талаар зарим ахиу гаргалаа, гэвч энэ нь бас л болохгүй байна, учир нь хэдэн сарын хугацааг алдсан байна. Цар тахал маш түрэн газар авч байна, арга хэмжээ авах цаг нь улам оройтох тусмаа улам үр дүнд хүрч чадахгүй, Америк цар тахлын халдвар мөн маш өндөр түвшинд байна, богино хугацаанд бар тахлын халдварыг зохицуулж чадахгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн 50 мужийн цар тахалтай тэмцэж байгаа байдал нь хоорондоо маш их зөрөөтэй байна, Бүх Америкт нэгдсэн бодлого дутагдаж үүний улмаар зарим тахлын эсрэг арга хэмжээ нь ач холбогдолгүй болж байна гэжээ.

“АНУ 50 мужтай, харин 80 хувийн муж нь тахлыг сэргийлэх талаар сайн биш байна. Иймээс энэ нь Америк мөн л маш урт хугацаанд цар тахалтай тэмцэх асуудлаар орооцолдох болно гэдгийг харуулж байна, энэ нь хэдэн сар үргэлжлэх боловч сайн үр дүнд хүрч чадахгүй” гэжээ.

ХТРТ-ын сэтгүүлч И Шин Женевээс мэдээлэв. Сайн-Өлзий орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ