TikTok-ыг тогтсон хугацаанд зар хэмээн заналхийлав

2020-08-04 21:27:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тогтсон хугацаанд TikTok-ыг зар гэж заналхийлсэнд холбогдуулан Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 4-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ шаардлагагүй ажлуудыг дутуу хий, эс тэгвэл өөдөө шийдсэн чулуугаар өөрийгөө онох болно гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп саяхан ТикТок-ыг 9-р сарын 15-наас өмнө АНУ-ын бизнесийн салбарт зарах ёстой, эс тэгвэл албадан хаана гэж мэдэгджээ. Үүнд холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ,

Сүүлийн хэсэг хугацаанд, АНУ ямар ч гэрч баримтгүй нөхцөлд, үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлалыг буруутгаж, үндэсний хүчийг ашиглан, АНУ-ын бус компаниудад дарамт шахалт үзүүлж байна. Энэ нь зах зээлийн эдийн засгийн зарчмыг зөрчсөн төдийгүй ДХБ-ийн нээлттэй, ил тод, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчиж байна. Иймэрхүү дээрэлхэх үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ