АНУ Хятадын сэтгүүлчдэд улс төрийн дарамт үзүүлж байна

2020-08-04 21:33:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадаас АНУ-д суугаа сэтгүүлчид Америкийн талын визийн хугацаагаа сунгааж чадаагүй асуудалд холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ-ын тал алдаа буруугаа даруй залруулж, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд улс төрийн дарамт үзүүлэхээ зогсоох хэрэгтэй. Хэрэв АНУ зориуд зөрүүлж, алдаа буруугаа давтахад хүрвэл Хятад улс шаардлагатай бөгөөд хууль ёсны хариу арга хэмжээ авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно гэжээ.

"Глобал Таймс" сонины ерөнхий редактор Хү Шижинь саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, АНУ тус улсад суугаа Хятадын олонх сэтгүүлчдийн визийг сунгааж өгөхгүй байж мэднэ. Үүний хариуд Хятад улс Хонконгт суугаа Америкийн сэтгүүлчдийг хилээс албадан гаргах зэрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж магадгүй гэжээ. Энэ талаар Ван Вэньбинь холбогдох асуултанд хариулах хэлэхдээ:

"Энэ оны 5-р сарын 8-нд АНУ Хятадаас Америкт суугаа сэтгүүлчдийн визний хугацааг богиносгоод 90 хоног болгож, 3 сар тутамд визээ дахин сунгахаар өргөдөл гаргах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Хятадын талын холбогдох сэтгүүлчид АНУ-ын талд виз сунгах өрөгдлөө нэгэнт өгснийг бид мэдэж байгаа, гэвч одоог хүртэл АНУ нэг ч хүнд тодорхой хариу өгөөгүй байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ