АНУ-аас Ази, Номхон далай, Европын бүсэд дунд зайн тусгалтай пуужин байрлуулахыг эсэргүүцнэ

2020-08-04 21:36:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-р сарын 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, АНУ-ын Ази, Номхон далай болон Европын бүсэд газарт суурилсан дунд зайн тусгалтай пуужин байрлуулахыг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам 3-нд “Дунд зайн тусгалтай пуужин устгах гэрээ” хүчингүй болгосон нэг жилийн ойн үеэр мэдэгдэл хийж, АНУ уг гэрээнээс ухран гарсан явдал бол маш ноцтой алдаа" гэж мэдэгджээ. Уг гэрээнээс гарсныхаа дараа АНУ-ын тал тэр даруйд нь уг гэрээнд урьд өмнө хязгаарлалт тавьж байсан зэвсэг үйлдвэрлэх ажлаа даруй гүйцэтгэх арга хэмжээ авч, Ази, Номхон далайн бүсэд дэвшилтэт пуужин байршуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Оросын талын энэхүү мэдэгдлийн талаар Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Оросын талын холбогдох мэдэгдэл АНУ-ын “Дунд зайн тусгалтай пуужин устгах гэрээ”-ээс гарсны үнэн мөн оролдлогыг гүйцэд илчилсэн байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ