“Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс татан гарсан нь буруу юм гэжээ

2020-08-05 09:59:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн тал “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс татан гарсан нь “хамгийн ноцтой алдаа” юм гэж Оросын тал хэлсэн байна. Үүнд холбогдуулан ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнь-бинь 4-нд хэлэхдээ, Оросын талын холбогдох мэдэгдэл үнэнийг олж хэлсэн бөгөөд Америкийн талын “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс татан гарсны үнэн зорилтыг илчилсэн байна. АНУ-ын зүгээс Ази, Номхон далайн бүс болон Европын бүс нутагт газарт суурилуулсан дунд зайн тусгалтай пуужин байрлуулахыг Хятадын тал эрс эсэргүүцэж байгаа бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд тустай үйл хэрэг илүү бүтээхийг Америкийн талд шаардаж байна гэжээ.

Ван Вэнь-бинь хэлэхдээ, АНУ албан ёсоор “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс татан гарсан нэг жилийн хугацаанд, гэрээг цуцлах, олон улсын байгууллагаас татан гарах замаар улам хол замнаж, урьд хожид “Зэвсгийн худалдааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурснаа хүчингүй болгож, “Нээлттэй тэнгэр огторгуйн гэрээ”-нээс татан гарч, пуужин болон түүний технологийг хязгаарлах тогтолцооноос нисэгчгүй нисэх төхөөрөмжийн экспортод хэрэгжүүлэх хяналтын стандартыг ганц талаасаа өргөжүүлж, түүнчлэн “Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ”-г сунгахыг одоод болтол зөвшөөрөөгүй байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ