Пандорагийн хайрцгийг нээхгүй байхыг Америкийн талд сануулав

2020-08-05 10:00:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп TikTok-ийн Америк дахь бизнес эрхлэлтийг 9-р сарын 15-наас өмнө Америкийн компанид худалдан өгөхгүй бол хаана гэж хэлсэнд холбогдуулан 4-нд ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнь-бинь хэлэхдээ, Америкийн тал Пандорагийн хайрцгийг нээх шаардлагагүй бөгөөд эс бөгөөс үр дагаврыг нь өөрөө амсах болно гэжээ.

Ван Вэнь-бинь мөн өдөр ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд Америкийн тал ямар ч гэрч баримт гаргаж чадахгүй нөхцөл байдалд үндэсний аюулгүйн үзэл ойлголтыг ерөнхийчлөн, улсын хүчнийг хэтрүүлэн хэрэглэж, тодорхой Америкийн бус компанид ёс бусаар дарамт үзүүлж байна, энэ нь зах зээлийн эдийн засгийн зарчмаас зөрчиж, мөн түүнчлэн ДХБ-ын нээлттэй, ил тод, үл гадуурхах зарчмаас зөрчиж байгаа бөгөөд илэн далангүй ноёлогч үзлийн үйлдэл юм, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Америкийн дотоодын болон олон улсын хамтын нийгэмлэг үүнд маш олон шүүмжлэлтэй, эргэлзээтэй хандаж байгааг бид анзаарсан”, Америкийн тал үндэсний аюулгүй байдал гээчээр холбогдох компанид дарамт үзүүлэх шалтаг болгож байна, энэ бол үндэслэлгүй юм, өөртөө шалтаг хайсан хэрэг төдий юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ