Хятад улсын гадаадтай хамтран ажиллах хаалга нээлттэй байна

2020-08-05 10:02:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сүүлийн үед зарим улс орнуудын цөөн тооны улс төрчид аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс “Хятад улсыг арилгах”-ыг хөөрөгдөж, компаниуд Хятад улсаас татан гарахад нь нөхвөр олгоно гэж хэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 4-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр татан гарах, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ гадагш шилжих байдал гарахгүй юм. Хятад улсын гадаадтай хамтран ажиллахын том хаалга улс орнуудад нээлттэй байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, COVID-19 цар тахал гарснаас хойш Хятад улс юуны түрүүнд цар тахлыг тогтоон барьж, ажил үйлдвэрлэлээ бүх талаар сэргээсэн юм. Үндэсний статистикийн товчооны нийтэлсэн статистик тоо бүртгэлд харуулснаар, хоёрдугаар улиралд Хятад улсын эдийн засаг ноднингийн мөн үеэс 3.2 хувиар нэмэгдэж, Хятад улс нь эдийн засгийн өсөлт сөрөг байснаасаа эерэг өсөлттэй болсон анхдагч гол эдийн засгийн цогц болов. 7-р сард Хятад улсын аж үйлдвэрлэлийн худалдан авагч менежерүүдийн индекс 51.1 хувьтай байлаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр татан гарах, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ гадагш шилжих байдал гарахгүй”, харин эсрэгээр, Хятад улсын эдийн засгийн сэргэлтийн тогтвортой төсөөлөл, бизнес эрхлэлтийн орчин тасралтгүй сайжирсан, асар том цар хүрээтэй зах зээлийн давуулаг тал болон дотоод эрэлт хэрэгцээнээс шалтгаалан, маш олон гадаадын компани Хятад улс дахь төлөвлөлтөө түргэтгэж, Хятад улс дахь зах зээлээ өргөжүүлж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ