​Хятадын мэргэжилтнүүд Азербайжанд ажиллаж байна

2020-08-05 10:02:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Азербайжаны засгийн газрын хүсэлтийн дагуу цар тахлын эсрэг Азербайжаны тэмцэлд туслахаар томилсон Хятадын эмчилгээний мэргэжилтний баг 4-ний өдөр Азербайжаны нийслэл Баку хотод хүрэлцэн очжээ.

Энэ удаа Азербайжан улсад очсон мэргэжилтний багт тархвар судлал, амьсгалын замын болон хүнд өвчний анагаах ухаан зэрэг чиглэлийн 10 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй юм. Хятад улсаас Азербайжан улсад хандивласан эмнэлгийн хамгаалалтын хэрэгслүүдийг ч уг нисэх онгоцоор илгээжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжилтний баг Азербайжанд 15 хоног ажиллаж, орон нутгийн удирдах байгууллага, эмнэлгийн ажилтнуудтай туршлага солилцон, цар тахлын байдал, халдвараас урьдчилан сэргийлж, хянах бодлого, эмчлэх арга зэрэг талаар Азербайжаны талын эрэлт хэрэгцээний дагуу зориулалттай зөвлөгөө өгөх болно.

Их уншсан

холбоотой мэдээ