Оны эхний хагаст Хятадын үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 2.2 триллион юаньд хүрлээ

2020-08-05 10:08:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд Хятадын худалдааны яамны хамгийн шинэ бүртгэлийн тоо баримтад харуулснаар, оны эхний хагаст Хятадын үйлчилгээний худалдааны хэмжээ 2.2 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.7% буурчээ. Энэ нь голдуу хижгийн нөлөөнөөс болж хүмүүсийн хил дамнасан үйл ажиллагаа багасаж, үйлчилгээний эрэлт хангалт хоёр тал зэргээр хумигдсантай холбоотой юм. Худалдааны яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспорт буурсан нь Хятадын үйлчилгээний худалдаа буурсны гол хүчин зүйл юм. Аялал жуучлалын үйлчилгээг тооцохгүйгээр оны эхний хагаст Хятадын үйлчилгээний импорт экспорт 2.1% өсжээ. Бодитой төрлийн хувьд оюун ухаан төвлөрсөн үйлчилгээний импорт экспорт 9.2% өсөж, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээний 43.7%-ийг эзэлж, 9.6 нэгжээр өслөө.

Хятадын үйлчилгээний худалдаа ихээр буурч буй нөхцөлд сүүлийн хэдэн сард Хятадын үйлчилгээний худалдаа ерөнхийдөө өсөх хандлагатай байж, ялангуяа үйлчилгээний экспорт нь импортоосоо илэрхий сайн байж, экспорт 2.2% буурч, худалдааны алдагдал ихээр багасжээ.

Их уншсан

холбоотой мэдээ