Ор үндэсгүй гүтгэлгийг няцаав

2020-08-05 10:22:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Бүтээн байгуулалтын корпус болон 2 албан тушаалтанд хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Төрийн департамент, Сангийн яам 7-р сарын 31-нд мэдэгдсэн бөгөөд тус орны төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ШУӨЗО-д хэрэгжүүлж буй Хятад улсын бодлогыг шүүмжилсэн өгүүлэл нийтэлжээ.

Хятадын ГХЯ-ны 8-р сарын 3-ны хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Америкийн талын үг яриа, үйлдэл нь Хятад улсын дотоодод бүдүүлгээр оролцож, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс няцаж байна. Үүнд Хятадын тал хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж байна. Шяньжянтай холбоотой асуудлын үндсэн мөн чанар нь хүний эрх, үндэстэн ястан, шашин шүтлэгийн асуудал биш, харин ч терроризм, хагалан бутаргахын эсрэг асуудал мөн. Шиньжяны тухай хэрэг бол тэр чигээрээ Хятад улсын дотоод засаглал болохоор Америк хөндлөнгөөс гар дүрэх ямар ч эрхгүй. ШУӨЗО-ны Бүтээн байгуулалтын корпус тухайн нутгийн үндэстнүүдийн ард түмэнтэй харилцан туслалцаж, маш эв найртай байж, тухайн нутгийн хөгжил, үндэстнүүдийн эв санааны нэгдлийг ахиулан, нийгмийн тогтвортой байдал, үндэсний хилийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Америкийн талын холбогдох үг яриа бол тэр чигээрээ ор үндэсгүй гүтгэлэг мөн. Үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах Хятад улсын засгийн газрын байр суурь хэлбэлзэхгүй, мөн хүчирхийлэл, хагалан бутаргах, шашны хэт даврах үзэл, гаднын хүчин Шиньжян зэрэг Хятадын дотоод засаглалд оролцохын эсрэг байр суурь, тэмцэл өөрчлөгдөхгүй. Тиймээс буруу шийдвэрээ эргүүлэн татаж, Хятад улсын дотоод хэрэгт оролцохгүй байж, Хятад улсын эрх ашгийг хохироосон үг яриа сэдэхгүй байхыг Америкийн талд шаардаж байна. Хэрэв үргэлжлэн мужуудлах юм бол Хятадын тал хатуу чанга хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ