Ливаны нийслэлд дэлбэрэлт гарч наад захдаа 73 хүн амь насаа алдлаа

2020-08-05 10:22:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ливаны нийслэл Бейрутэд 4-ний орой нүсэр том дэлбэрэлт гарч, одоогийн байдлаар наад зах нь 73 хүн амь насаа алдаж, 3700 гаруй хүн шархаджээ.

Уг дэлбэрэлтээс болж Бейрутийн олон гудамж эвдэрч сүйдэн, газар сайгүй эвдэрсэн барилга, нуранги болжээ. Тухай нутгийн иргэний хэлснээр уг хэрэг гарахын үед бүхэл бүтэн гудамж гамшигт өртсөн мэт болж маш олон хүн шархаджээ. Тухай нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, дэлбэрэлт гарсан газраас 10 км зайтай ерөнхийлөгчийн ордон ч эвдэрч сүйдсэн байна. Өдгөө уг дэлбэрэлт юунаас болсон нь тодорхойгүй байна. Ливаны тухайн нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, боомтын нэгэн агуулахад гал гарч улмаар дэлбэрэлт үүссэн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ