Хятад улсад оношлогдсон тохиолдол 27 нэмэгдэв

2020-08-05 10:24:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 5-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны нийтэлсэн цар тахлын мэдүүлгээс үзэхэд, 4-нд 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст оношлогдсон тохиолдол 27 нэмэгдэж, эдгээрийн дотор тухайн нутагт халдвар авсан 22 тохиолдол байгаа нь бүгд Шиньжяных юм. Мөн өдөр өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 24 нэмэгджээ.

Эрүүл мэндийн үндэсний хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, 4-ний 0-24 цагийн хооронд 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст оношлогдсон тохиолдол 27 нэмэгдэж, эдгээрийн дотор хилийн чанадаас орж ирсэн өвчтөн 5 байна.

Мөн өдөр 17 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 408 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлж, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо өмнөх өдөртэй тэнцүү байна.

Их уншсан

холбоотой мэдээ