Гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадад ажил төрөл эрхлэхийг дэмжинэ

2020-08-05 22:16:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 5-ны өдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 1.4 тэрбум хүн амтай, 900 сая гаруй хөдөлмөр хүний нөөцтэй, 120 сая зах зээлийн цогцтой, хөгжиж буй том орны хувьд Хятад улс, Европийн орнуудыг оролцуулсан улс орнуудын аж ахуйн нэгжийг Хятад улсад хөрөнгө оруулалт хийж, ажил төрөл эрхлэхийг өнгөрсөнтэйгөө нэгэн адил сайшаах бөгөөд өөрчлөлтийг эрс хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, нээлттэй байхаа өргөтгөн, улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятадад ирж ажил төрөл эрхлэхэд нь илүү сайн хамтын ажиллагааны боломж хангаж, илүү их хөгжлийн үр ашиг бий болгоход Хятад улс бэлэн байна гэжээ.

Хятад дахь Европын холбооны худалдааны танхимын дарга Йорг Вутке саяхан хэлэхдээ, халдварт өвчин дэлгэрсний улмаас Хятад дахь ЕХ-ны аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө авчирсан боловч Хятад улс цаг тухайд нь хүчтэй хариу арга хэмжээ авснаар сайн үр дүнд хүрсэн юм. Европын холбооны компаниуд Хятадын хөгжилд итгэл дүүрэн байгаа бөгөөд энэ нь Хятад улсын хөгжлийн хэсэг үлгэр түүх болно гэдэгт найдаж байна гэжээ. Европын Холбооны Худалдааны танхимын 6-р сард гаргасан шинжилгээний тайланд, ЕХ-ны 60 хувиас дээших аж ахуйн нэгж Хятад улс нь одоогоор мөн л хөрөнгө оруулалт хийх эхний гурван том орны нэг хэмээн үзсэн байна. Үүнд холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ:  

"Хятад улс бол нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгохыг идэвхтэй сурталчлагч, дэмжигч бөгөөд нээлттэй байх үүд хаалгаа нээлттэй байхыг үргэлж хичээдэг. Европийг оролцуулсан улс орнуудын компаниудын зах зээлд нийцсэн, хууль ёсны, олон улсын болох бизнесийн орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай хичээн ажиллаж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ