Америк халдварт өвчнийг аль болох түргэн даван туулна гэдэгт найдаж байна

2020-08-07 19:03:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, АНУ халдварт өвчнийг аль болох түргэн даван туулах болно гэдэгт найдаж байна, мөн Америкийн зарим улс төрчид Хятадын талд буруугаа түлхэх үйлдлээ зогсоохыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Мэдээнд дурдсанаар, АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Терри Эдвард Бранстад 6-ны өдөр Шанхай хотод айлчлах үеэр хэлэхдээ, халдварт өвчний эсрэг Хятад улс АНУ-д халдварын эсрэг эмчилгээний эд материал хангаж, олон хүний амь насыг аварсан гэж илэрхийлээд солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, халдварын авчирсан сөрөг нөлөөг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, халдварт өвчинд улс орны хил хязгаар, арьс өнгөөр ялгаварлах явдал гэж байдаггүй бөгөөд хүн төрөлхтний хамтын дайсан юм. Эв нэгдэлтэй, хамтын ажиллагаа бол хамгийн хүчирхэг зэвсэг бөгөөд амь насыг аврах нь хамгийн тулгамдсан ажил юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "АНУ-ын дотоодод гарч буй халдварт өвчний нөхцөл байдлыг Хятад улс гүйцэд ойлгож байгаа бөгөөд Америкийн талд халдварын эсрэг эмчилгээний эд материалын тусламж үзүүлж, мөн Америкийн тал Хятадаас эм эмнэлгийн эд материал худалдан авахад дэмжлэг үзүүлж байна. 8-р сарын 2-н хүртэлх байдлаар Хятад улс АНУ-д нийт 26,5 тэрбум маск, 330 сая хамгаалалтын хувцас, 31 сая нүдний шил, 610 сая мэс заслын бээлий, 115 мянга гаруй амьсгалын аппарат хангасан гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ