Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэнэ

2020-08-07 19:04:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк Тайваньд дахинтаа зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаад чиглүүлэн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Бээжинд хэлэхдээ: Америк Тайваньд зэвсэг нийлүүлэхийг Хятадын тал эрс эсэргүүцэнэ, Америк Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудал хүнд ноцтой хохирол авчрахыг Америкийн тал бүрэн ойлгож, нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээний тогтоолыг журамлан сахихыг шаардаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Тайваний асуудал Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдож, Хятадын гол ашиг сонирхолтой холбогдоно. Хятадын тал өөрийн бүрэн эрх болон аюулгүй байдлаа хамгаалах шийдвэр зориг гуйвашгүй юм. Америк Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудал хүнд ноцтой хохирол авчрахыг Америкийн тал бүрэн ойлгож, нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээний тогтоолыг сахиж, Тайваньд зэвсэг нийлүүлэх болон Америк Тайваний цэрэг дайны харилцаагаа зогсоож, Хятад Америкийн харилцаа болон Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг хохироохоос зайласхийхийг Хятадын тал шаардаж байна" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ