Алдаатай үйлдлээ залруулахыг АНУ-ад шаардав

2020-08-07 19:09:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, АНУ алдаатай үйлдлээ залруулж, эдийн засгийн асуудлыг улс төржүүлэхгүй байж, Хятадын компаниудад дарамт үзүүлэхээ зогсоохыг Хятад улс шаардаж байна гэжээ.

Мэдээнд дурдсанаар, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 6-ны өдөр гарын үсэг зурсан зарлиг гаргаж, хөдөлгөөнт холбооны хэрэглээний програмын гадаад хувилбар болох Tik Tok, WeChat нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагийн улмаас 45 хоногийн дараа Америкийн хувь хүн, аж ахуйн нэгж гадаад хувилбартай Tik Tok, WeChat, түүнчлэн Хятадын охин компанитай ямарваа арилжаа хийхийг хориглоно гэж мэдэгдсэн юм.

Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох асуултанд хариулахдаа, холбогдох аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчим, олон улсын дүрмийн дагуу АНУ-д бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АНУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрддөг. АНУ-ын тал Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэсэн шалтгаар үндэсний эрх мэдлээ ашиглаж, АНУ-ын бус аж ахуйн нэгжид үндэслэлгүйгээр дарамт үзүүлж байна. Энэ бол ичгүүргүй дээрэлхэх үйлдэл юм, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ