7-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт эерэг өсөлтөө хадгалав

2020-08-07 20:57:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гаалийн ерөнхий газрын 7-ны өдөр гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 7-р сард, Хятадын гадаад худалдааны импорт, экспорт 6-р сараас хойш үргэлжлэн эерэг өсөлтөө хадгалж, гол гол худалдааны түншүүдтэй хийсэн импорт экспорт эерэг өсөлтийг бий болгожээ.

Бүртгэлд харуулснаар, энэ оны 1-7-р саруудад Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 17.16 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурч, бууралтын түвшин нь оны эхний хагастай харьцуулахад 1.5 нэгжээр буурчээ. 7-р сард, гадаад худалдааны импорт, экспорт 2.93 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Үүнд экспорт 1.69 их наяд юань буюу 10.4 хувь, импорт 1.24 их наяд юань буюу 1.6 хувиар өссөн байна. Гаалийн ерөнхий газрын Статистикийн судалгааны газрын дарга Ли Күйвэнь танилцууллаа:

7-р сард гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ 1.1 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсөн нэмэгдсэн байна. Энэ нь зах зээлийн гол эрч хүчийг өдөөж буй Хятад улсын үр дүнтэй бодлого үргэлжлэн эрчимжиж, олонх аж ахуйн нэгжүүд хямрлын дундаас шинэ боломж олж, илүү том хөгжилд хүрч буйг харуулж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ