Америкийн улс төрчдөд “цэвэр интернэт”-ийн тухай ярих эрх байгаа гэж үү ?

2020-08-07 21:04:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 5-нд, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео “үндэсний аюулгүй байдал” гээчээр шалтаг болгож, “цэвэр интернэт” гэсэн төлөвлөгөөний талаар зарлаж, оператор, програмын дэлгүүр, програм, Cloud сервер, сүлжээний кабель зэрэг таван талаар Хятадын аж ахуйн нэгжийн нөлөөлөлийг арилгахаар оролдож байна. Дараа өдөр нь Америкийн удирдагч засаг захиргааны зарлигт гарын үсэг зурж, Хятадын олон нийтийн харилцааны хэвлэл мэдээллийн компанид хязгаарлах арга хэмжээ авав. 21-р зууны өнөөдөр Помпео зэрэг хүмүүс сохор балайгаар “технологийн төмөр хөшиг” татаж, Хятадыг харилцан саадгүй холбогдох мэдээллийн ертөнцөөс хөөн гаргаж, Хятад улстай бүх талаар “холбоос” тасарч, маш муу хорон санаа гаргаснаар, өргөн хэмжээний зэмлэлтэй учирсан байна.

Хэдийгээр Вашингтоны зарим галзуу улс төрч санаан таваар гэм буруу зохиож, Хятадын мэдээлэл технологийн аж ахуйн нэгж Америкийн үндэсний аюулгүй байдлыг “хохироож байна” хэмээн сохор балайгаар хэлсэн байна, гэвч үнэн хэрэгтээ тэд худал яриагаа мянгантаа давтаж байгаагаас биш үнэн бодитой ямар ч баримт гаргаж чадаагүй юм. Помпеогийн хүчээ шавхан байж дэлгэрүүлсэн “цэвэр интернэт” төлөвлөгөөний тус бие нь цэвэр биш юм, үнэн хэрэгтээ Хятадын мэдээлэл технологийн аж ахуйн нэгжийг бузарлаж байгаа улс төрийн хорлол юм. Америк ганц талаасаа хориг тавьсан Хятадын маш олон аж ахуйн нэгжийн технологи болон бүтээгдэхүүн цөм аюулгүй мөртөө түшиглэж болох юм, ерөөс “Сноудены хэрэг явдал” “WikiLeaks сайтууд” мэтийн интернэтийн аюулгүйн хэрэг гарч өнгөрөөгүй юм, бас “Призм Тэгшитгэлийн зохион байгуулалт” “Echelon систем” мэтийн интернэтийн хянаж чагнах ажиллагаа гарч өнгөрөөгүй юм.

Эн тэргүүнд, Америк дээд технологийн салбар дахь монополчлолын байр сууриа хамгаалахын төлөө, Помпео зэрэг хүмүүс “чөлөөт өрсөлдөөн” гэсэн халхавчаа хайр найргүй урж, дур зоригоор аашилж буй байдлаа илчлэв. Уг үйлдэл зах зээлийн зарчим болон олон улсын эдийн засаг худалдааны дүрмийг зөрчсөн төдийгүй бас бүх дэлхийн үйлдвэрлэлийн гинжин холбоос, хангалтын гинжин холбоосын аюулгүй байдалд ноцтой заналхийлж, хүн төрөлхтөний шинжлэх ухаан технологийн дэвшил болон эдийн засгийн хөгжлийг маш ихээр харшилсан байна. Хоёрт, Америкийн дотоодод халдварыг сэргийлэн хянах талаар ялагдаж, арьс өнгөөр гадуурхахаас үүдсэн эсэргүүцлийн давалгаан босож, эдийн засгийн үзүүлэлт улам муудснаар, улиран сонгогдохыг хүссэн Вашингтоны төр баригчдад хүнд цохилт болсоор байна. Иймэрхүү нөхцөлд Помпео зэрэг хүмүүс галзуурсан мэт Хятадын эсрэг үг яриа нийтлэхийг улс төрийн амь насаа үргэлжлүүлэх “авралын эрдэнэ” мэтээр үзэж байна. Гуравт, “бие нь 21-р зуунд алхан орсон боловч тархи толгой нь дээр зууны дунд үедээ зогсогносон” “хүйтэн дайны чулуужмал”-ын хувьд, Помпео дотоод сэтгэлээсээ Хятад улсыг хатуу ширүүн эсэргүүцсээр байна. Тэрээр тасралтгүй арга мэх гарган Хятадад дарамт цохилт өгч, дэлхий дахинд үймээн самуун дэгдээхээр дамжин зорилгодоо хүрэхээр оролдож байна, бас нэгэн муу муухай тооцоо нь гэвэл гай гамшгийг тохиолдуулан булаан дээрэмдэж, Хятадад хатуу хандахаар дамжин нэн томоохон эрх авах замаа дэвсэж байнаа юм.

Харин даяарчлал маш их хөгжсөн өнөөдөр, Помпео зэрэг хүмүүс Хятадын мэдээлэл технологийн аж ахуйн нэгжийг устгах гэсэн оролдлого заавал ялагдах болно. Мэдээлэл технологийн салбарт Америк нь Хятадын аж ахуйн нэгжийг дэлхийн индэрээс хөөн зайлуулж чадах эсэхийн хувьд, юуны өмнө эдийн засгийн дүрэм журам хүлээн зөвшөөрөх эсэхийг бодолцох хэрэгтэй. Нэг талаар Хятадын мэдээлэл холбооны салбар хурдтай хөгжиж, Хятадын 5G салбар дахь судалгааны түвшин нэгэнт дэлхийн тэргүүлэх эгнээнд орсон байна. Бүх дэлхийн зах зээлд эхний аравт орж байгаа интернэт компаний дотор Хятадын аж ахуйн нэгж ганцаар гурван суудал эзэлж байгаа юм. Урт хугацааны турш, Хятад улс олон оронтой мэдээлэл холбооны интернэтийн бүтээн байгуулалтын талаар бодитой мөртөө өндөр үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, аюулгүй чанар хийгээд түшиглэж болох чанар нь аль эрт зах зээлийн хяналт шалгалтад тэнцсэн байдаг. Нөгөө талаар Хятадын аварга том зах зээл нь олон орны мэдээлэл технологийн салбарын хөгжилд өргөн уудам хөрс шороо хангаж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх бизнесийн маш том боломж бий болгож өгсөн байна. Ямар ч аж ахуйн нэгж гээд ийм томоохон зах зээл хийгээд бизнесийн боломжийг орхих дургүй юм, мэдээлэл технологийн салбарт Америк өөрийгөө дэлхий ертөнцөөс тусгаарлаж болох магад, гэвч Хятад хийгээд дэлхий ертөнцийг хагацуулж яасан ч чадахгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ