Сүлжээ ашиглагчид Жүн Наньшанийг өндрөөр үнэлж байна

2020-08-07 21:07:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-ны өдөр Бүгд найрамдах улсын одон болон Үндэсний гавьяат цол олгохоор санал болгосон нэр дэвшигчдийг олон нийтэд зарлах ажил өндөрлөлөө. Жүн Наньшан бол Бүгд найрамдах улсын одон олгохоор санал болгосон нэр дэвшигч бөгөөд Жан Бөли, Жан Динюй, Чэнь Вэй нар бол Үндэсний гавьяат цол олгохоор санал болгосон нэр дэвшигчид юм.

Жүн Наньшань зэрэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 3-ны өдөр зарласнаас хойш онлайнаар маш их цацагдаж, олны анхаарлын төвд орсон бөгөөд олон нийт ч тэд нарыг нэр нидэртээ нийцжээ хэмээн үнэлцгээж байлаа.

Тэд бүгд анагаах ухааны мэргэжилтнүүд, энэ удаагийн Хятад улсад гарсан цар тахлын эсрэг тэмцсэн нэр хүндтэй хүмүүсийн төлөөлөл юм.

Үндэсний одон, үндэсний гавьяат цол бол Хятад улсын үндэсний дээд шагнал юм. Таван жилд нэг удаа олгодог бөгөөд БНХАУ байгуулагдсаны баяр дурсгалт өдрүүд, чухал тэмдэглэлт өдрүүдийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг. Энэ удаагийн үнэлэн шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээ нь Хятад улс 2019 онд анх удаа энэхүү үйл ажиллагааг эхлүүлсний дараах хоёр дахь удаагаа зохион явуулж байгаа арга хэжмээ бөгөөд коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан үлгэр жишээ хүмүүсийн төлөөллийг үнэлэн шагнаж байгаа ажээ.

Академич Жүн Наньшань яагаад "Бүгд найрамдах улсын одон"-ы нэр дэвшигч болж, сүлжээ ашиглагчдын санал нэгтэй үнэлгээг хүлээж чадсан вэ ? Эдгээр хариултыг коронавирусийн халдвар гарсны дараа 84 настай энэ буурлын үйл ажиллагаанаас олж харж болно.

Эмчийн гэр бүлд төрсөн Жүн Наньшань амьсгалын замын халдварт өвчнийг оношлож эмчлэх талаар өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой эмч юм. 2003 онд SARS өвчин ихээр дэлгэрсэн үед, тэрээр Гуандүн мужид эмчилгээний авран эмчлэх багийг ахлан ажиллаж байсан бөгөөд тухайн үед өвчтөний шинж тэмдэг тодорхойгүй байлаа. Тэгэхэд тэрээр хүнд өвчтөнүүд байвал бүгдийг миний энд авчир гээд эмчилдэг байжээ.

2020 онд дахин тодорхой бус шалтгаанаар олон нийтийн эрүүл мэндэд тулгамдсан байдал гарсан үед, 1-р сарын 18-нд түүнийг Үхань руу яаралтай илгээхээр болсон байна, ийнхүү тэрээр Үндэсний эрүүл мэндийн хорооны өндөр түвшний мэргэжлийн багт оролцсон бөгөөд багийн ахлагчаар ажилласан байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ