Эх газар Хонконгт туслан цар тахлын халдвартай тэмцэж байна

2020-08-08 11:23:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконгийн онцгой бүсийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч 7-нд хэлэхдээ, Төв засгийн газрын Онцгой бүсийн шаардлагын дагуу томилсон нуклейн хүчлийг шалгах баг ажилдаа ороод Хонконгийн КОВИД-19-ыг шалгах хүчийг эрчимжүүлж Хонконгт туслан КОВИД-19-тай тэмцэж байна гэжээ.

Хятадын эх газар Хонконгт туслан КОВИД-19-ыг шалгах хүчийг дээшлүүлж байгаа тухай Онцгой бүсийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ, Онцгой бүсийн захиргааны хүнс, эрүүл мэндийн ажил хариуцсан нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 7-ын үдээс өмнө эх газрын томилсон шалгалтын багтай ажлын зөвлөгөөн зохион байгуулж тухайн ажлаар ярилцсан байна. Эх газрын нуклейн хүчлийг шалгах багийн дэмжлэгтэйгээр Онцгой бүсийн захиргаа онц нэг бүлэг хүмүүст сайн дурнаасаа нуклейн хүчлийн шалгалт өгөх арга хэрэгжүүлж, хороололд түгээмэлжүүлэх арга хэрэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийг эртхэн олохыг хүсэж байна гэжээ.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр мөн хотын иргэдийн туслалцаатайгаар нийтийн хүчээр ноцтой болж байгаа цар тахлын халдварыг эртхэн хазаарлан зогсоохыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ