Энэтхэгт онгоц осолдож 16 хүн нас баржээ

2020-08-08 11:26:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэтхэгийн Air-India Express компанийн 191 зорчигч тээсэн онгоц 7-ны орой Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужийн Каликут нисэх онгоцны буудалд газардахдаа замаасаа гарч осолдон 16 хүн нас барж, 123 хүн шархадсан байна.

Боинг 737 загварын уг онгоц бол Энэтхэгийн агаарын тээврийн компанийн харьяа Air-India Express компанийн онгоц болно. Мөн өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Энэтхэгийн Каликут чиглэлийн шугамаар Энэтхэгийн харьяатуудын тээвэрлэж байжээ. Онгоцонд 184 зорчиг, онгоцны багийн 7 гишүүн байгаа бөгөөд 10 хүүхэд байжээ.

Онгоц газардахдаа замаасаа хальж 9 метр гүн гуунд унасан боловч гал гараагүй юм байна.

Ослын шалтгааныг хараахан тодлоогүй байна. Эх сурвалжийн мэдээгээр, онгоц газардах үед аадар бороотой цаг агаар байсан тул энэ нь гол шалтгаан байж магадгүй юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ