Хятадын эдийн засгийн хөгжил гадаадад нээлттэй бодлогоос салж чадахгүй

2020-08-08 11:31:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятад улс "улсын дотоодын эргэлтээр гол болгож, дотоод гадаадын эргэлтийг харилцан уялдуулан ахиулах" гэсэн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ бодлого дэвшүүлсэн байна. Энэ бодлого Хятадын эдийн засгийн ирээдүйн 20, 30 жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна гэж эрдэмтэд үзэж байна.

Улсын дотоодын эргэлт болон дотоод гадаадын эргэлтийг харилцан уялдуулахыг математикийн тэмдгээр илэрхийлэхэд "тоо томшгүй ∞" болно. Хятад улсын хөгжил дэлхийн хөгжлөөс салж чадахгүй, дэлхийн хөгжилд Хятад улсын хөгжил дутагдаж болшгүй шууд холбоотой юм. Энэ нь Хятад улсын гадаадад нээлттэй байх бодлогоос салж чадахгүй юм.

Одоо Хятад улс бол цорын ганц дэлхийн аж үйлдвэрийн бий бүхий төрөл зүйл байгаа орон юм. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс нааш 40 гаруй жилийн турш, ялангуяа ДХБ-д нэгдсэн 20 гаруй жилийн турш Хятад улс нь дэлхийн аж үйлдвэр болсон байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн салбар бүрд дэлхийн олон оронтой ажлын хуваарилалт хамтын ажиллагаатай болсон юм.

Хятад улс олон улсын аж үйлдвэрийн гинжин холбоост гүнзгий уялдахын зэрэгцээ дэлхийн аж ахуйн нэгжүүдэд асар их зах зээл болон хөгжлийн боломж олгож байна. Дэлхийн хөгжилд Хятад улс дутагдаж болохгүй бөгөөд Хятад улсын хөгжилд дэлхийн хөгжилтэй салшгүй холбоотой юм.

Гадаад худалдаагаар авч хэлэхэд, өнгөрсөн нэлээд урт хугацаанд Хятад улсын гадаад худалдаа эрчтэй хөгжиж ирсэн юм. Гэвч Хятад улсын нэмүү өртөг багатай аж ахуй, жишээлэхэд хувцас хунар, гутал шаахайн зэрэг боловсруулах аж үйлдвэр их хувь эзэлж байжээ. Хүмүүс “800 сая цамцаар нэг онгоц солин авчирдаг байлаа” гэж зүйрлэдэг юм. Чип,нарийн багаж хэрэгсэл зэрэг өндөр нэмүү өртөгтэй шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар Хятад улс дутагдалтай байж, зарим цөм болсон технологийн салбарт хөгжингүй орнуудын техникийн битүүмжлэл хаалтад учирч байлаа.

Энэ онд цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг унаж, барууны зарим орнуудын улс төрчид Хятад улсаас тусгаар байж, өөрийн орны аж ахуйн нэгжийгээ Хятадын зах зээлээс гарахыг шаардаж байлаа. Зарим орон цар тахлын нэрээр худалдааны ивээх үзэл хэрэгжүүлж, олон талт үзэл болон даяаршилд тогтворгүй хүчин зүйл бий болгосон байна.

Хятадын эдийн засаг хөдөлмөр хүч хэт шингэсэн байдлаас хөрөнгө мөнгө, технологи шингээсэн тийш шат өгсөж байгаа чухал үед байна. Улсын дотоодын эргэлтээр гол болгож, дотоод гадаадын эргэлтийг харилцан уялдуулан ахиулах гэсэн эдийн засгийн шинэ хэлбэрт Хятад улсын гадаадад нээлттэй байх нь зөвхөн уламжлалт зах зээлээр техник солих биш, хямд хөдөлмөр хүч, асар том тоо хэмжээгээр ДНБ-нээ өгсөх гэсэн биш, харин дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээс, дэлхийн зах зээлтэй уялдан хөгжиж, дэлхийн олон орны хэрэглэгчдэд Хятадын шинэ шинэ бүтээгдэхүүнийг хүргэхийг төлөө юм.

Дотоод гадаадын эргэлтийг харилцан уялдуулах гэх нь тэрэгний хоёр дугуй мэт аль нэг нь ч дутагдаж болохгүй. Хятад улс олон талт үзэл болон эдийн засгийн даяаршлыг баримталж, улсын дотоодын эргэлтээ биелүүлж, дотоодын эрэлт хэрэгцээгээ ахиулахын зэрэгцээ олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээст гүнзгий уялдах болно. Дэлхийн хөрөнгө мөнгө, эх баялгийг Хятад улсад зээлдэн оруулж ашиглах төдийгүй, улсын дотоодын эргэлтээрээ гадаад худалдааг ахиулан олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээсийг боловсронгуй болгож, Хятадын эдийн засгийг шат ахиулж, дэлхийн эдийн засгийн уялдааг ч ахиулах болно.

Их уншсан

холбоотой мэдээ