Хамтран ажиллах нь Хятад Америкийн цорын ганц зөв сонголт

2020-08-08 15:43:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятад Америк хоёр том гүрэн болсны хувьд өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой, хамтран ажиллавал хоёулаа хожиж, сөргөлдвөл хоёулаа хохирох болно. Хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт мөн. Хамтаар хожвол сая сайн сайхан ирээдүйтэй байж чадна гэж олон орны эрдэмтэд үзсэн байна.

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгч, Хятад Америк хоёр орон дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц болсны хувьд эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримтлах хэрэгтэй. Салангид байх биш харин хамтран ажиллаж хоёр орны харилцааны хөгжлийг ахиулж, дэлхий нийтэд хариуцлага үүрэглэх ёстой гэжээ.

НҮБ-ын бизнесийн зөвлөлийн дарга асан Жон Аллен хэлэхдээ, Америк Хятадын харилцааг нягт байлгахыг насаараа зорьсоор ирсэн Америк иргэний хувьд би 40 гаруй жилийн турш хоёр орны олсон амжилтад баярлаж явдаг юм. Мөн Америкийн талын сөрөг ярианд сэтгэл гонсгор явдаг юм. Би Хятадуудын хэлдэг эв нэгтэй байвал хоёулаа ашиг олно, сөргөлдвөл хоёулаа хохирно гэдгийг зөвшөөрч байна. Хятад Америкийн хоорондох ашиг нь хоёр орны нягт хамтын ажиллагаанаас ирэлтэй. Хоёр орон дайсагнасан байдалд орвол хоёр орон хоёр ард түмнийг хохироох төдийгүй дэлхий ертөнцийг ч хохироох болно гэжээ.

БНСУ, Хятадын хотуудын найрамдлын нийгэмлэгийн дарга Квон Ки Сик хэлэхдээ, Хятад Америк хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийн төлөө хүчин зүтгэх хэрэгтэй. Гэвч Америкийн засгийн газар Хятад Америкийн харилцааг бүдүүлгээр талхидаж, цаг эриний урсгалтай сөрж байна, энэ нь амжилтад хүрэхгүй юм. Өнгөрсөн 40 гаруй жилд харилцан хүндэтгэсэн үндсэн дээр Хятад Америкийн харилцаа сая урт удаан хөгжилтэй байж чадсан юм гэжээ.

Израйлийн дипломатч, Израйлийн Хайфа их сургуулийн профессор Харом Ширман хэлэхдээ, Хятад Америк эдийн засгийн салбарт салангид байх нь чадашгүй хэрэг юм. Геополитикийн аз туршсан тоглоомоос зайлсхийх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ