Ливан гаднын дайралтад өртсөн байж болзошгүй гэв

2020-08-08 15:56:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд, Ливаны ерөнхийлөгчийн ордон мэдэгдэл хийж, Ливаны ерөнхийлөгч Мишель Аун хэвлэлд ярилцлага өгөхдөө, нийслэл Бейрутын боомтын бүсэд болсон дэлбэрэлт нь гаднын дайралт байж болзошгүй хэмээн хэлсэн юм гэжээ.

Мишель Аун хэлэхдээ, дэлбэрэлт үүссэн шалтгааныг тодруулахын тулд тэсрэх бодисыг хэрхэн боомтын бүсийн агуулахад нэвтрүүлсэн, дэлбэрэлт нь хичээмжгүйгээс юм уу аль эсвэл пуужин зэрэг гаднын хүчний оролцооны үр дүн үү гэдгийг шалгах хэрэгтэй гэжээ. Тэрээр Францын ерөнхийлөгчөөс дагуулын зургийг өгч туслахыг хүссэн нь дэлбэрэлт үүсэх үеэр онгоц, пуужин харагдсан эсэхийг тодорхойлохын төлөө юм.

4-ний орой Бейрутын боомтын бүсэд хүчтэй дэлбэрэлт гарч, 7-ний өдрийн байдлаар 154 хүн нас барж, 5000 гаруй хүн гэмтэж, хэдэн арван хүн сураггүй болжээ. Дэлбэрэлтийн улмаас 300 мянга гаруй хүн орох орон гэргүй болоод байна. Дэлбэрэлтийн шалтгааныг одоо хараахан тодлоогүй байна. Ливаны албаны хүмүүсийн хэлснээр, 2014 онд хураан авсан 2700 гаруй тонн аммонийн нитратийг боомтын агуулахад хадгалсан гэжээ. Ливаны засгийн газар 6-нд Бейрутын боомтын 7 албан тушаалтны банкны дансыг царцааж, 16 хүнийг баривчлаад байна.

Их уншсан

холбоотой мэдээ